Сүхбаатар дүүргийн УДИРДЛАГУУД хэмнэлтийн хууль зөрчиж 459 саяыг УРАМШУУЛАЛД үржээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-05

Нийслэл Улаанбаатар төв цэг болсон Сүхбаатар дүүрэг хотын төвөөр дүүрэн ХОГ НЬ ХӨГЛӨРЧИХСӨН нөхцөл байдалтай байна. Гэтэл тус дүүргийн удирдлагууд, тодруулбал Засаг дарга Х.Болормаа, Тамгын газрын дарга Н.Энхболд нар төрийн хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчин МӨНГӨӨР “БОРОО ОРОХ” мэт аяглан тавтар төлөгчдийн мөнгийг удаа дараа УРАМШУУЛАЛ хэлбэрээр тараасан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11.1.Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй”, 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэсэн заалттай.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон түүний бодлого үйл ажиллагааг шууд хэрэгжүүлэгч Тамгын газрын дарга Н.Энхболд нар цагаан дээр хараар бичсэн хуулийг НОЦТОЙ ЗӨРЧИЖ, өөрийн намын, өөрийн багийн хүмүүсээ урамшуулал хэлбэрээр АВЛИГАДСАН байж болзошгүй нь.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн Б/181 тоот тушаалаар 178 хэсгийн ахлагчид 9 дүгээр сарын урамшуулал болгоэ 112 сая 140 мянган төгрөг,

09 сарын 22-ний өдрийн Б/180 тоот тушаалаар олон нийтийн байцаагчдад 37 сая 301 мянга 360 төгрөг,

09 дүгээр сарын 23-ний өдрийн Б/182 тоот тушаалаар 15 сая төгрөгийг олон нийтийн байцаагч, идэвхтэн байцаагч нарт олгосон.

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/193 тоот тушаалаар олон нийтийн байцаагч нарт 39 сая 372 мянга 360 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/194 тоот тушаалаар 179 хэсгийн ахлагчид 112 сая 770 мянган төгрөг

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/195 тоот тушаалаар 15 сая төгрөгийг олон нийтийн байцаагч, идэвхтэн байцаагч нарт олгосон.

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/209 тоот тушаалаар олон нийтийн байцаагч, байгаль хамгаалагч нарт үр дүнгийн урамшуулал болгож 15 сая 150 мянга

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/208 тоот тушаалаар олон нийтийн байцаагчдад 38 сая 560 мянган төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/207  тоот тушаалаар 179 хэсгийн ахлагчид 112 сая 770 мянган төгрөгийг олгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.167.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.