Одоогоос яг нэг жилийн өмнө УЛААНБААТАР ХОТЫН УТААГ НЭМЭГДҮҮЛСЭН, БУУРУУЛЖ ЧАДААГҮЙ, БАГ БОЛЖ АЖИЛЛААГҮЙ гэх шалтгаанаар Байгаль орчны яамны удирдлагын баг, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нарыг чөлөөлж байв. Тэдний дараа ажил хариуцсан хүмүүс ч бас УТААГ БУУРУУЛЖ ЧАДААГҮЙ учир хариуцлага хүлээх нь гарцаагүй болов. Учир нь 2022-2023 оны өвөл хотын утаа, агаарын бохирдол өмнөх хоёр жилийнхээсээ эрс нэмэгдэв.
БАРИМТ НЭГ. 2022 оны 10 дугаар сарын эхээр Налайх дүүрэгт өвөө, ач хүү хоёр угаартан нас барав. Шалтгаан нь ямар ч урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөөгүй, угаар мэдрэгч тараагаагүй байж САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛЭХИЙГ ШААРДСАН. Яг энэ үед нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нь 8,5 сая төгрөгөөр 7 дүүргийн хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулав. Сургалт үр дүнгүй болж ХОЁР ИРГЭН НАС БАРСАН нь нотолгоо.
БАРИМТ ХОЁР: Зун, хаврын улиралд ажил хийгээгүй байж утаа нэмэгдэж, агаарын бохирдол үнэртэж, харагдаж эхэлсэн цаг үед айл өрхүүдийн зуухны стандартыг мөрүүлнэ гээд “Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон технологи - 2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж татвар төлөгчдийн 9,5 сая төгрөгийг үнэгүйдүүлэв. Гэтэл утаа улам нэмэгдэж иргэд бухимдав. Мэргэжлийн хүний яриагаар Улаанбаатар хотын гэр хорооллын долоон дүүрэгт 198 мянган айл сайжруулсан шахмал түлш түлдэг. Тэдгээрийн 86 мянга нь стандарын бус битүүмжлэл алдсан зууханд гал түлдэг аж. Өмнө нь тараасан 170 гаруй мянган төслийн зуухны 20 хүрэхгүй хувийг айл өрх ашигладаг байна. Эндээс тооцвол Ц.Ганболд даргын зохион байгуулсан 9,5 саяын үзэсгэлэн худалдаа ямар ч үр дүнгүй болов.
БАРИМТ ГУРАВ: 2019 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран гэр хорооллыг 220 гаруй мянган өрхөд “угаарын хий мэдрэгч төхөөрөмж”-ийг БНХАУ-с худалдан авч нэг удаа үнэ төлбөргүй тараасан. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх төхөөрөмжийн ашиглалтына хугацаа дуусч эвдэрч эхэлжээ. Зөвхөн төвийн зургаан дүүрэгт 50 гаруй мянган айл УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧГҮЙ байгаа аж. Гэтэл нийслэлээс үүнд анхаарахгүй, иргэдээ АЮУЛТАЙ, ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДРУУЛСАН ХЭВЭЭРЭЭ байна.
БАРИМТ ДӨРӨВ: Улаанбаатар хотын нийт газрын хөрсний 80 хувьд БОХИРДОЛТОЙ гэсэн судалгаа бий. Энэ судалгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, төрийн байгууллагууд иш татаж ашигладаг. Гэтэл Нийслэлийн агаар, орчны бохирдолтйо тэмцэх газраас “хөрсний бохирдолгүй хот” сэдвийн хүрээнд “эко шийдэл” үзэсгэлэн зохион байгуулж, талархлын сертификат гардуулах, урлагийн тоглолтой цэнгүүн зохион байгуулахад 11 сая 236 мянган төгрөгийг зарцуулсан байна. Үр дүнд нь УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРААГҮЙ.
БАРИМТ ТАВ: Албан хаагчдаа ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 8,3 сая төгрөгөөр шинэ компьютер хоёр ширэгийг, 8 саяар хэвлэгч хувилагч худалдан авсан. Энэ нь ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН.
БАРИМТ ЗУРГАА: Агаарын бохирдол ихтэй бүсүүдийн агаар дахь макро, микро элементийн найрлагыг тодорхойлох судалгааны ажилд 8 сая төгрөг зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл хийхэд 9,9 сая төгрөг.
БАРИМТ ДОЛОО: Агаарын чанарын суурин харуулуудын сэлбэг хэрэгсэл худалдан авахаар 29 сая 551 мянга, Хаягдал утаа хэмжих тоног төхөөрөмж худалдан авахад 30 сая төгрөгийг нэг өдрийн зайтайгаар “Интерсайнс” ХХК –руу шилжүүлсэн.
Дээрх ДОЛООН БАРИМТЫГ ТҮШИГЛЭН Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон түүний гарын хүн хуульчдийн холбооны нарийн бичгийн дарга асан Ц.Ганболд нарт хариуцлага тооцох ёстой гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгаланд уламжлах нь зүй юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин