АН: МАН нүүрсний хулгайгаа нуухын тул НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ АМЫГ БАРИХ гэж байна!
Сэдэв, асуудал
/
2023-01-21

О.ЦОГТГЭРЭЛ: Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах тухай гэдэг хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Энэ хуулийн агуулгад авах зарим зүйл байгаа ч хүний эрхийг зөрчсөн олон зүйл явж байна. Энэ бүхний цаана хэвлэл мэдээллийн зөвлөл нэртэй хэн юу бичихийг хянадаг, сошиал хаягийг хаах эрхтэй байгууллагад хүний эрхийг хаах эрхийг олгох юм байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хангах биш хааж дарга нарын эрхийг хангах заалтууд шургалсан хууль болсон байна. Энэ хуулийг ардчилсан намын зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлье. Мэдээж энэ төсөлд хэрэгтэй заалтууд бий тиймээс ажлын хэсэг гаргаад хаврын чуулганаар хэлэлцэх саналтай байгаа юм. Энэ хуулийн төсөлд агуулагдаж байгаа гурван сая иргэн санаа бодлоо хуваалцах ёстой байсан ч 48 цагийн дотор хэлэлцээд батлах шатандаа орж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна. Яагаад ийм яаралтайгаар том хуулийг батлах шаардлага гарав. Зарим тохиолдолд Цахим харилцааны сайд, Хууль зүйн сайд санал гаргаад шаардлагатай бол хүмүүсийг блоклох нийтээр нь сүлжээ унагаах эрхийг өгөх нээ. Хэрвээ жагсаал цуглаан болбол нийтээр нь сүлжээ хаах ийм олон олон ухралт болсон зүйл заалт байна гэж ардчилсан намын зүгээс үзэж байна.

 С. Ганбаатар: Сэтгүүл салбарын ажилтнуудаа! Монголын иргэдийн амыг барих нээ цаадуул чинь. Нүүрсний хулгайг дарахын тулд Монголын нийгмийн сүлжээг барихаар хууль оруулж ирлээ. Өнөөдөр монголын иргэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын асар их хүчтэй зүтгэсний үр дүнд нүүрсний хулгайн хэрэг ил болсон. Оюутолгойн тэмцэлд би олон жил оролцсон хүний хувьд алуулчихгүй яваад байсан маань олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн ач. Энэ хуулийг хэвлэл мэдээллийнхэн, нийгмийн сүлжээ давлагаалан зохион байгуулалттайгаар эсэргүүцээсэй. Тэд хүүхдийн хүчирхийлэл янз бүрийн хэргүүд гараад байна гэлээ, үгүй ээ! Тэр асуудлууд чинь бүгд хуультай. Зүгээр л нүүрсний хулгайг дарах зорилготой үүнийг хийлээ.

Томас Жефферсон “ Ардчиллын амин сүнс, эд эс нь мэдээлэл юм” гэж хэлсэн байдаг.

МАН нам ардчиллаа устгахаар завдаж байна. Нийгмийг ардаар засаглах биш нүүрсний хулгайчдаар засаглуулахын тулд ард түмний мэдэх эрх, мэдээллээ өгөх болон авах эрхэд аймшигтайгаар халдсан хууль оруулж ирлээ.

О.Цогтгэрэл: 6.2 р зүйлд орсноор Нийтэлсэн хэрэглэгчийн олон нийтэд нөлөө бүхий байдлаар нь блоклож хааж болно гэсэн байна. Үүнийг  хэн тогтоох юм, нөлөө бүхий байдал гэдэг нь ямар тоон үзүүлэлттэй юм. Үүний цаана үзэмжээрээ шийдэх боломж харагдаж байна. Зөрчилтэй контентыг түгээхгүй байх гэсэн нь хүний нийтэлсэн зүйлийг хуваалцахыг хориглож байна. Ингэснээр хуваалцсаны төлөө та хууль зөрчсөн гэх юм. Хүний эрхийг хамгаалахаас илүү дордуулсан хууль болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.