Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилтын хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тогтоолоор 2018 онд үүсгэн байгуулсан.
Тавантолгой түлш компани 2019 оноос 2023 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд нийт 1.5 сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Үлйдвэрлэлийг эхлүүлсэн цагаас “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага-MNS 5679:2019 стандарт”-ыг мөрдсөн бөгөөд 2022 оны наймдугаар сарын 14-нд Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага-MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталсан юм.
Тавантолгой түлш компанийн өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн эдгээр техникийн шаардлага, Монгол улсад мөрдөж буй стандартыг бүрэн хангаж ирсэн. Сайжруулсан шахмал түлшний стандартад мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол хяналт тавьдаг бөгөөд түлшний чанар, стандарттай холбоотой ямар нэгэн зөрчил илэрч байгаагүй хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл сайжруулсан шахмал түлш стандарт хангаж байгаа талаар иргэдээс тодрууллаа,
Иргэд:
“Утаа маш их байна. Юун стандартад нийцэх байх вэ дээ. Жоохон салхитай бол арай дээр болдог ч бусад үед маш их байдаг. Шаталт муу байна гээд хүмүүс ярьж л байсан. Юунаас болсныг мэдэхгүй ч утаа бол ихэссэн”
“Долоо шуудай нүүрс бол хүрдэггүй. Арав болчихвол болмоор л байдаг. Уг нь сайжруулсан түлш илч сайтай бололмжийн л санагддаг”
“Утаа маш их ихэссэн. Өнгөрсөн жилийнхээс илүү байсан. Эрүүл мэндэд хортой гээд л эмнэлгийн байгууллагаас яриад л байгаа. Шахмал түлш стандарт хангахгүй байна. Стандарт хангаж байсан бол өдийд ийм дээрээ тулахгүй байсан байх даа”
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин