Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас нийт 224 автобус худалдан авахаас 117 автобус Улаанбаатар хотод орж ирэн үйлчилгээнд гаргаад байна. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 29 чиглэлд 117 автобусыг үйлчилгээнд гаргасан. Шинэ автобусны онцлог хийгээд иргэд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
Шинэ автобусны техник үзүүлэлтүүдийн нэг бол евро стандартын шаардлага хангасан, 8400 сс хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй, хана, тааз, шал зэрэг нь гал усанд тэсвэртэй, хажуу цонх нь бууралттай, цантахгүй, давхар шилтэй, гулсаж онгойдог, агааржуулалт, иж бүрэн дулаалгын системтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай, уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулсан налуу шат, тэргэнцэрийн бэхэлгээтэй, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан, хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай гэдгээрээ онцлогтой.
Энхтайвны өргөн чөлөө бол нийтийн тээврийн автобусууд хамгийн их зорчдог хэсэг. 2023 оны 01 дүгээр сарын 16-наас эхлэн "Хайлааст -МУБИС, Цэцэг төв", "3,4 дүгээр хороолол-ТЭЦ-3", "Ханийн материал- Офицеруудын ордон", "Хан хилс хотхон-Ривер гарден-Баянмонгол-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийн эхний гучин автобусыг хуваан үйлчилгээнд гаргасан. Шинэ автобусны жолоочид хийгээд зорчигчид автобусны тав тух чанар стандартад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Автобусны жолооч н.Дорж
ШИНЭ АВТОБУС ЦАНТАХГҮЙ, ДУЛААХАН ТОХИЛОГ БАЙГААД НЬ СЭТГЭЛ ӨНДӨР БАЙНА
“Хуучин автобусуудын хугацаа дуусаж, техник үзүүлэлтүүд их муудсан. Харин шинэ автобусуудын хувьд дулаахан, тохилог заал цэлгэр, 70 хүний багтаамжтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нам шаттай. Бүгд автоматчилагдсан байгаагаараа онцлогтой юм. Тухайлбал, Камераа хянаж байгаад хаалгаа нээж, хаана. Халаалгын систем нь нэг товчлуур дараад ажиллана. Автобусны чиглэлүүдийг автоматаар тохируулах зэрэг давуу талууд ихтэй. Жолоочийн суудал нум хоёр нь хийгээр ажилладаг болохоор маш тав тухтай санагдаж байна. Шинэ автобус цантахгүй, дулаахан тохилог байгаад сэтгэл өндөр байна” гэлээ
Жолооч Б:
"Өмнөх автобусууд эвдрэл гэмтэл ихтэй хэцүүхэн байсан. Өөрсдөө засуулаад, хаяахыг нь хаяад явдаг байлаа. Шинээр орж ирсэн автобус техник технологийн хувьд нэлээд өөрчлөгдсөн гэж сонссон. Зааландаа дулаахан, хий нь удаан, явдал зөөлөнтэй юм байна. Өмнөх автобусанд бол камер гэж зүйл байгаагүй толиндоо л хараад явдаг байсан. Олон юм нь шинэчлэгдэж жолооч бидний болон зорчигч иргэдийн амьдралыг хөнгөвчилж байгаад баяртай байна" хэмээлээ.
Иргэд:
“Шинэ автобус маш их таалагдаж байна. Мөн тав тухтай, дулаахан, цэвэрхэн, цэлгэр байна. МУБИС-аас суугаад хоёр, гуравхан буудал явж байгаа учраас бусад зүйлсийг сайн анзаараагүй байна. Цонх цантахгүй болохоор орчноо мэдрээд сайхан байна” хэмээсэн юм
СТАНДАРТЫН АВТОБУСТАЙ БОЛОХ НЬ МИНИЙ МӨРӨӨДЛИЙН НЭГ БАЙСАН
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат, тэргэнцэрийн бэхэлгээтэй автобустай болоосой гэж дандаа хүсдэг байсан. Хүсэл биелсэнд баяртай байна” гэлээ
АВТОМАТ ЧИГЛЭЛ ЗААГЧТАЙ БОЛСОН НЬ ГОЁ САНАГДСАН
“Өмнө нь автобусны чиглэл бичгийн цаасан дээр хэвлэдэг байсан бол шинэ автобусанд автомат чиглэл заагчтай болсон нь гоё санагдсан” хэмээсэн юм
“Миний хувьд нийтийн тээврээс хамгийн их хүсэж байдаг зүйл нь дулаахан, цэвэрхэн орчин байдаг. Шинэ автобусны хувьд дулаахан цэвэрхэн байгаа нь сэтгэлд нийцэж байна. Эрүүл мэндэд ч сайн байна шүү дээ”
“Шинэ автобус дулаахан, цэвэрхэн сайхан байна. Парк шинэчлэлт хийгдэж байгаа нь зөв хэрэг. Өмнө нь ер нь муу автобусууд явдаг байсан. Бүгдийг нь шинэчлэвэл замын түгжрээ багасна байх. Гэхдээ шинэ автобус арай зай багатай санагдлаа. ”Хуучин автобусууд хүн ихтэй, хүйтэн байна. Тэр тусмаа өглөө оройдоо, ажлын цагаар хүн ихтэй гээд зогсдоггүй, хүлээлэг ихтэй, цаг минутандаа ирдэггүй" гэлээ
БНХАУ-аас худалдан авч буй нэг автобус 265 сая төгрөгийн үнэлгээтэй. 2022 оны 12 сарын 25-нд үйлдвэрлэсэн. 224 автобус худалдан авахаас 117 шинэ автобусыг оруулж ирсэн. Шинээр 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцлыг бууруулах төлөвлөтийн хүрээнд 13 чиглэлийн богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ. Үлдсэн 87 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргах бөгөөд дараагийн шинэ автобус 2 сарын дундуур орж ирнэ.
/Мэдээллийг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулав/
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин