Төрд 12 тэрбумын өртэй МОНГОЛРОСЦВЕТМЕТ -ийн дарга нар 500 саяар “ДУШ”-ний өрөөгөө засуулна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-01-31

Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчит компаниудыг нэгтгэх, засаглал, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулж аши орлогыг нэмэгдүүлэн, үр зардлыг хасах бодлогын шийдвэрийг гаргаад буй. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сард “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” гэгчийг УИХ-аар батлуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа. Харин “Эрдэнэс Монгол” ХК-ийн бүрэлдэхүүн Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар, ажилчдын тансаглалыг ТАСЛАН ЗОГСООЖ чадахгүй бололтой.

Тус компанийн нийт өр 12 тэрбум гарчихсан ч Засгийн газраас огт тоохгүй байгаа нь хачирхалтай.  Даварсаар даварсаар дагвын орон дээр гарна гэгчээр тус компанийн захирал хагас тэрбумаар ДУШ хийлгэх тендер зарлажээ!! Энэ нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь 1400 ажилтны ДУШ-ний засвар хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.2.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.