ТӨВ БАНКНЫ “түрийвч нь түнтийсэн” дарга нарын ХУВИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨТЭЙ ТАНИЛЦ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-02

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданштар Монголбанкны удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа “Төв банкны удирдлагууд ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх ёстой. Банк бус санхүүгийн байгууллагатай нөхдүүд бий гэсэн мэдээлэл байна. Хэрэв тийм бол нэн даруй түүнийгээ цэгцэл. Эсвэл биенесээ хөө, эсвэл төрдөө ажилла” гэсэн чиглэл өгсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Төв банкны хурган нар аятайхан байгаарай. Битгий улстөр хийж амбицлаад байгаарай” хэмээн хэлсэн удаатай. Тэгэхээр тэдэнд асуудал байна гэсэн үг.

Тэгвэл Монголбанкы удирдлагууд ХУВЬДАА ЯМАР БИЗНЕСТЭЙ, ХЭР ХӨРӨНГӨТЭЙ ВЭ гэдгийг бид хүргэж байна. Монголбанкны удирдлагын багт

 

234 саяын ХАДАЛАМЖТАЙ тэргүүн дэд ЕРӨНХИЙЛӨГЧ

Ганбямбын ДӨЛГӨӨН: Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч. Өмнө нь Монгол банкны Төлбөр тооцооны газрын нягтлан бодогч, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн шинжээч, Хөгжлийн банкны эрсдлийн үнэлгээний газрын захирал, дэд захирал, Төрийн банкны гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.  Жилд 113 сая 605 мянган төгрөгийн орлоготой, нийтийн хоёр орон сууц, хашаа байшингаа 686 саяар үнэлсэн. 62 саяын RX-350 машин хөлөглөдөг. Ямаа-87, Хонь-420, Үхэр-140, Адуу-40 –гаа 165 саяар тооцжээ. 10 саяын үнэт эдлэл, 234 сая 831 мянгын хадгаламжтай. Монголын хэрэглэгчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд нэгдсэн холбооноос хувь эзэмшдэг.

 

970 саяын ОРОН СУУТАЙ дэд ерөнхийлөгч

Ганболдын ЭНХТАЙВАН: 2007-2011 онд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын хэлтсийн хяналтын ажилтан, Олон улсын хамтын ажиллагааны газрын ахлах ажилтан. 2011-2012 онд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ТЗУГ-ын мэргэжилтэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааны хэлтсийн атташе, 2013-2015  онд Лондон дахь Bank of America Merrill Lynch, Шинжээч, 2015-2018 онд Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпорацид гүйцэтгэх захирал, 2018-2020 онд Монголын үндэсний давхар даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2020 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгч болсон. Жилийн нийт орлого нь 97 сая 737 мянга. Амины орон сууц нэг, нийтийн хоёр орон сууцаа 970 саяар үнэлсэн. Туулах чадвар сайтай, 60 саяын үнэлгээтэй ,Volkswagen, Touareg машин унадаг. 57 саяын 61 адуутай. Эзэмших-007га-2, Эзэмших-10280м2 газраа 60 саяар үнэлжээ. 21 саяын үнэт эдлэлтэй, 20 саяын хадгаламжтай.

ХОЁР МАШИН СЭЛГЭЖ УНАДАГ Тамгын дарга

Ганбатын ПҮРЭВСҮРЭН: “Саммит Компьютер Технологи” ХХК, Бизнес хөгжлийн менежер, Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засагч, “Рапид риалти” ХХК, Зөвлөх, Зээлийн батлан даалтын сан, Дэд Захирал, Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК, Гүйцэтгэх захирал, 2021 оноос өнөөг хүртэл Монголбанкны Тамгын газрын захирлаар ажиллаж байгаа. Жилийн 65 сая 636 мянган төгрөгийн орлоготой, 637 саяын үнэлгээтэй нийтийн нэг, зуслангийн нэг орон сууцтай. Range Rover, Toyota, Land Cruiser 200 хоёр төмөр хүлгээ 240 саяар үнэлжээ. 160 саяын үнэт эдлэл, 332 саяын хадгаламжтай. Монгол түлхүүр ХХК-ийг 100 хувь, Бадрангуй хөгжил ХХК-ийн 50 хувь, Эм Си Ди Эс Эф ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.