Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр Ж.Ганбаатарын "хүн" Г.Мөнхсайхан гэгч АЖИЛТНАА ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-02-19

Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга “ОРГИЛЫН ГАНБАА” хэмээн алдаршсан УИХ, Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өөрийн гарын хүнээ яамандаа татаж авсан ч нөгөөх нь овлигогүй зан гаргаж, АРХИДАН СОГТУУРЧ  ажилтнаа барьж авч зодон толгойг нь хагалсан “муу мэдээ” цацагдаад буй.

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр “өчүүхэн амбицтай” хурган дарга сайд дагаж том албан ирэнгүүтээ тодорч, ажилчдаасаа кок авах гэсэн биш улам дордож  мордохын хазгай гэгчээр БӨӨН ХЭЛ АМАНД уначихав. Уул уурхайн 100 жилийн ойг тохиолдуулан шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж УУХ ЗОРИЛГООР Баянгол зусланд очсон Ашигт малтмал газрын тосны газрын Хэрэг эрхлэх газрынхан ХУУЛИАРАА хориглосон зүйл хийж, улмаар нэгнийхээ эрүүл мэндэд гэмтэл урчуулсан золгүй явдал гарсан. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ганбаатарын МӨНХСАЙХАН гэгч.

Сайдынхаа нэрийг “баастаж”, салбарынхандаа тараа таниулсан түүнийг АЖЛААС ХАЛАХ ёстой гэдгийг толгойгоо хагалуулсан залуу, эд зүйлсээ гэмтээсэн Баянгол хүүхдийн зуслангийн хамт олон хэлж байв. Хэдийгээр ажлын бус цагаар ч гэсэн АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА хэтрүүлэн хэрэглэж, зүв зүгээр байсан залууг эрэмдэг болтол нь зодож гэмтээсэн “хурган даргад” хэн хариуцлага тооцох вэ!!

Мөнгөтэй, бяртай байж болох ч хүний эрүүл мэндийг гэмтээж, биед халдаж болохгүй гэдгийг Г.Мөнхсайхан дарга эрх биш мэдэж буй биз. Ж.Ганбаатар, Х.Ганхуяг гэсэн хоёр гүүрнийхээ тулгуур багана болно гэж тунхаглаж явсан тэрбээр ЧИХНЭЭС НЬ ХОНХ УЯЖ, ТАНХАЙН ХЭРЭГ ӨДӨӨЖ жинхэнэ утгаараа “ГАЙ БОЛЖ БАЙГАА” гэдгийг Ж.Ганбаатар сайд ч бас мэдэрч байгаа бизээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.103.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.