Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрч байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ гэсэн зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Дорнод аймгийн хувьд намар, хавар, зуны улиралд ногоон байгууламжийг арчилахаас гадна өвлийн улиралд ч гэсэн үндсэн арчилгаан дээр нэмээд мод, сөөгийг цасаар манах, дулаалах зэрэг арчилгааг хийдэг байна. Тарьсан моднуудаа манаж, дулаалахаас гадна салхи шуурганд нурж, эвдэрсэн хашааг засаж янзласан бол үүнийхээ хариуд 65 сая төгрөг төсөвлөн хашаажуулах тендер зарласан байна.
Нэг сумыг 65 сая төгрөгөөр хашаажуулаад байх юм бол 330 сумыг хашаажуулахад 21 тэрбум төгрөг шаардагдана. Иргэдийн төлсөн татвараар мод хашаажуулаад байх юм бол иргэд татвар төлөөд байх хэрэг байна уу? Энэ нь ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛЫГ ЗӨРЧЖЭЭ.
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд “13.4, 13.4.1 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ!!!
Цагаан дээр хараар тодоос тод бичсэн хуулийг үл хэрэгжүүлж буй тус нутгийн засаг дарга, удирдлагуудад ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин