“Би өөрийгөө шуудай үүрсэн архичин болчихно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэхдээ өөрийн мэдэлгүй тийм бочлихдог л юм билээ” гэж харамсах сэтгэл, гунигийн нулисаа хослуулан ярих ЦЭЛМЭГ ах “Өсвөрийн дуудлага” төрийн бус байгууллагад АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙН сэтгэл зүйг өөрчлөх чухал ажлыг хашдаг. Архинд орж, орон гэргүй болж, гудамжинд хоног төөрүүлдэг байсан тэрбээр өнөөдөр өөртэй нь адилхан хэцүү, хатуу амьдрал туулж яваа нөхдийгөө засаж, АРХИНААС ГАРГАЖ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛАХ гэсэн том зорилгыг өвөртлөн зүтгэж яваа нэгэн юм.
Хүний амьдралыг ямар тааж мэдэх биш дээ. Архинд орох шалтгаан маш энгийн л гэлцэх. Аав ээжээ, үр хүүхдээ алдсандаа харамссан зарим нь тайтгарч, тайвшрах зорилгоор архи уудаг бол амраг хайртыгаа өөр хүнд алдчихсандаа харамсан шаралхаж, сэтгэлийн хат нь нугарч улмаар бор дарсанд шунасан нэгэн ч байх. Дарга даамал, эрдэмтэн доктор байгаад ч хүний ажил бүтээж өгсөнийхөө шанд ганц нэг зуу татсаар архи хэмээн дайсантайгаа ахан дүүс болчихсон ч тохиолдол ч байна.
Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Архи уудаг бүхэн нь муу биш. Тэднээс ухаантай, амьдрах чин хүсэлтэй нь өөрийгөө өөрчилж, шинэ амьдрал эхлүүлдэг бол өөртөө итгэлгүй, чадваргүй нь архиндаа ууссаар хорвоогоос арилдаг байна. Энэ мэтээр цөөрсөөр буй цөөхөн Монголчуудаасаа ядаж ганцыг ч болов засаад архинаас гаргачихвал тэдэнд сайхан амьдрах, амьдралаа шинээр эхлүүлэх боломж дүүрэн байна хэмээн зорьж ийнхүү бусдыгаа өөрчлөх чин зорилгоо биелэхээ зорьж байгаа Цэлмэг ахын ажлын нэг өдрийг онцлон сурвалжиллаа.
Хаашаа л харна гуйвж дайвсан, архины хоноц, шээс баас үнэртсэн хүмүүс аяга хоолны төлөө нэгнийгээ цохиж, элдэв хараалын үг урсган шавааралдана. “Өсвөрийн дуудлага” ТББ-аас архины хамааралтай иргэдийг хоолож байх үеэр ийм зүйл болов. Өөрийн гэсэн гэр орогүй учир таван литрийн усны савыг ёроолоор нь тайрч хоол хийлгээд хог дээрээс олон модон савхаараа идэх нь тэдэнд хэвийн зүйл боловч дэргэдээс нь харахад өрөвдөж, өмнөөс нь харамсах сэтгэл төрж элэг бүтэн гэр бүлтэйгээ байсан бол ямар сайхан бэ гэх бодол төрөх!!!
10 жилийн өмнө энэ хүмүүс ингээд явж байсан тэр үеэ дурсахаар одоо харамсдаг. Хар дарсан зүүд шиг санагддаг. Одоо архи уухаа болиод зургаан жил болж байна. Цагаан сараар ч архи амсдаггүй. Хуруугаараа ёслоод л буцаагаад өгдөг. АРХИ УУХ чинь нэг төрлийн ӨВЧИН. Архи уухаа болих хамгийн сайн эм бол СЭТГЭЛИЙН ТЭВЧЭЭР. Тэвчээр, зориг, өөрийгөө барьж сурна гэдэг бол маш том амжилт. Архи уудаг хүмүүсийн СЭТГЭЛ ЗҮЙГ өөрчлөх л хамгийн чухал. Эхнэр, гурван хүүхдээсээ хөндийрсөн 10 жил бол миний амьдралын хамгийн том харуусал. Одоо бол хүүхдүүдтэйгээ байнга харилцаатай байдаг. Эхнэр маань намайг архинаас гаргаж өчнөөн арга хэрэглэсэн. Эмчилгээ хийлгэх гэж оролдсон. Барахаа болиод архи уудаг намайг орхиод өөр хүнтэй суусан. Шийтгэл нь ийм хэцүү ирсэн. Одоо бол архи уухаа больчихсон. Хүүхдүүдтэйгээ холбоотой гоё байна гэсэн чин сэтгэлийн яриа бидний дунд өрнөв.
-
1 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин