Үндэсний урлагийн их театрын “Нарны домог” бүжгэн жүжгийн 35 жилийн ойн монгол туургатны бүжгийн их цэнгэл наадмын зардлын нийт төсөвт 20,000,000 төгрөг
- Гадны зочдын замын зардал 4,900,000 төгрөг
- Байр түрээсийн зардал 4,600,000 төгрөг
- Унааны зардал 1,896,000 төгрөг
- Бэлэг дурсгалын зардал 3,200,000 төгрөг
- Хоолны зардал 5,400,000 төгрөг
Үндэсний урлагийн Их театрын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн А/24 дугаар тушаалын хавсралт
Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар телегчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж, хэдэн эмч сувилагчдын нэр барьж төсвийн мөнгө зарлагадсан байна. Терийн хэмнэлтийн тухай хуульд 15.2.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.
Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1,3 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, уйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хулээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ гм)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан байхад хуулийг гууль болгож буй нь хэрээс хэтэрсэн хэрэг байлгүй дээ.
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ болон Засгийн газрын 43-р тогтоолыг тус тус зөрчиж гаднаас ирсэн зочдыг тэргүүндээ залмааргүй байна Г.Цоггэрэл даргаа !!!
ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
-
23 цаг 9 мин
-
23 цаг 10 мин
-
23 цаг 14 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин