ИРГЭН: Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. 76ч байна уу? 152ч байна уу? Энэ бол надад сонин биш. Монгол улс сүүлийн 30 жилд парламентын засаглалтай явлаа. Өнөөдөр долоон буудлын Должин чавганцын амьдрал ерөөсөө өөрчлөгдсөнгүй. Монгол улс төр засгийн бодлогоо дээшлүүлье гэж бодож байгаа бол манай Монголд ерөнхийлөгчийн хатуу засаглал гэхдээ 2 танхимтай, дээд доод 2 танхим нь ерөнхийлөгчөө хянадаг. Ерөнхийлөгч нь дээд доод хоёр танхимаа хянаж байдаг ийм маягийн засаглал Монгол улсад хэрэгтэй байна. Ер нь Монгол хүнд хатуу гар хэрэгтэй. Гурван хүн тутмын хоёр нь хулгайч, гурван хүн тутмын хоёр нь архичин ард түмнийг өнөөдөр хатуу гараар л барина шт. Ер нь эцсийн эцэст хүний эрхийг зөрчиж байж хүний эрхийг хэрэгжүүлнэ шүү. Тэрнээс Долгор, Должин хоёрын сэтгэлд нийцсэн төр гэж байхгүй. Дорж төр удирдаж байхад Долгор, Должин хоёрын амьдрал дээшилсэн л байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш 152 байна уу. 152 ч би дэмжихгүй байна. 76 ч би дэмжихгүй байна. Аль алийг нь ч би дэмжихгүй. Яагаад гэвэл сүүлийн 30 жил парламентын ардчиллаар явлаа өнөөдөр ард түмний, би массын утгаар ярьж байна шүү. Тэр долоон буудлын Должин чавганцын амьдрал дээшилсэн үү. Дээшилсэнгүй. Жагсаал цуглаан хийдгээрээ Монголын ард түмний амьдрал дээшилбэл, дээшилтлээ жагсаал цугларлаа. Зөндөө орилж хашхирлаа. Өнөөдөр ард иргэдийн амьдрал дээшилсэн үү. Бид нарт энэ жагсаал цуглаанаас гадна бидэнд эцсийн эцэст үр дүн л чухал.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин