П.НАРАНБАЯР: Чойжин ламын сүм музейн хашаан дотор барилга барих нь орон зайн төлөвлөлт, орон зайн үзэмжийг байхгүй болгоно
Ярилцлага
/
2023-05-11

НИТХ-ын төлөөлөгч П.НАРАНБАЯР: Чойжин ламын сүмийн хашаан дотор 54 харьцах 12 метртэй музейн захиргааны зориулалттай барилга барихыг эрс эсэргүүцэж байна. Энэ барилгын зөвшөөрөл гарсан архитектур төлөвлөгөө нь аль 2022 онд гарчихсан байна. Мэргэжлийн зөвлөлийн хурал нь сая 5дахь өдөр болоод бичлэг нь олон нийтэд нээлттэй явсан хэрвээ сонирхож байгаа бол 2 цаг 18 минутаас 2цаг 23 минутын хооронд тэрхүү бичлэг чинь явж байгаа. Тэгэхээр Соёлын яам бол анхнаасаа ийм зөвшөөрөл огт байхгүй гэдэг энэ бол худлаа энийгээ яаж нотлох гээд байгааг би ойлгохгүй байна. Ер нь тэнд захиргааны байшин нэртэй ийм байшин барих нь бол орон зайн төлөвлөлт, орон зайн үзэмжийг байхгүй болгож байна. Энэ Чойжин ламын сүм гэдэг бол 750 гаруй сүм хийдийг эвдэн сүйтгэхэд бүтнээрээ үлдсэн сүм. Үүн дээр Монголын хосгүй гайхамшигтай 80 аад үзмэр байдаг. Бүр хуулиар хамгаалдаг. 6000 гаруй ховор үзмэрүүд байдаг. Монголын бурхны шашны урлагийн охь оргил болсон бүтээлүүд тэнд байгаа. Уран барилгын өөрөө том гайхамшиг 1908 онд баригдаж дууссан юм байна лээ. Тэгэхээр тэр үеийн бүх технологийг өөртөө шингээсэн байгаа юм. Түүний зэрэгцээ сүм хийдийн түүхийн хувьд ч гэсэн Монголын тусгаар тогтнолын үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой түүхэн газар. Мөн шашин шүтлэгийн ариун тагшин газар. Ийм газар дээр ийм юм хийхгүй. Үүнийг нийслэлийн иргэд ч эрс эсэргүүцэж байгаа. Өнөөдөр бид Д.Сумьяабазар даргад ХҮН намын бүлгийн зүгээс тэр олгогдсон байгаа барилга барих зөвшөөрлөө хүчингүй болгооч ээ гэсэн шаардлага хүргүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.47.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.