Ж.ОЮУНБАДАМ: Дүү минь өмнө нь эрүүл саруул байсан яг тийм болгоод өгөөсэй гэж хүсэж байна
Ярилцлага
/
2023-05-11
“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар хохирогчийн ар гэрээс буюу эгч Ж.Оюунбадам мэдээлэл хийлээ.

Ж.Оюунбадам: 2022 оны 11 сарын 22ны өдөр баригдаж буй барилгын 15 давхраас 10 давхар хүртэл унаж хүнд гэмтэл авсан ба одоогоор биеийн байдал нь муу байна.  Бүхэл бүтэн хүн эрүүл мэндээ хохирсон байтал энэ компанийн үйл ажиллагаа хааж зогсоосон юм байхгүй. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.  Уг компани гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын болон үйлдвэрлэлийн ослын даатгалын талаарх зүйл заалт юу ч тусгаагүй та нар яагаад тусгаагүй юм бэ гэхэд бид нар мартчихсан байна гэсэн хариулт өгсөн. Солонгосын дөрвөн эмнэлэгт дүүгээ эмчлүүлэх хүсэлт өгсөн байгаа тархины чиглэлийн асуудал хамгийн өртөг өндөр байдаг гэж сонсогддож байна.  Одоогоор яаг үнэ нь гараагүй байна. Компанийн удирдлагуудаас тусламж асуух юм бол бараг өөрөө хэрэгт орчих гээд байна. Миний дүүг өмнө нь ямар эрүүл саруул байсан яаг л тийм болгоод өгөөсэй гэж хүсэж байна. Тухайн компани өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан бол миний тэгж унахгүй байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.251.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.