Г.ДӨЛГӨӨН: Аутизмтай хүүхдийг сайн ажиглаж онцлогт нь тааруулж харилцах хэрэгтэй
Ярилцлага
/
2023-05-12
Аутизмтай хүүхдийн онцлог болон хүүхэдтэй харилцах, сургуульд оруулахдаа юуг анхаарах ёстой талаар HEDEF AUTISM хүүхэд хөгжлийн төвийн гадаад харилцаа сургалт хариуцсан захирал Г.Дөлгөөн зөвлөлөө

Тэрээр “Аутизмтай хүүхдийг энгийнээр товч тодорхойлох юм бол нийгэмшихүй ур чадвар сул хүүхдийг аутизмтай хүүхэд гэж хэлдэг. Аутизм гэдэг бол өргөн хүрээний эмгэг учраас хүүхэд болгон дээр тогтсон өөрчлөлт байдаггүй хүүхэд болгон өөр өөр 1 аутизмтай хүн бол нэг л аутизмтай хүн 100н аутизмтай хүн бол 100н өөр онцлогийг харуулдаг. Тэгэхээр хэл ярианы хувьд хоцрогдолтой, булчингийн хувьд сулралтай, хүнтэй харилцаа үүсгэдэггүй, хүний нүд рүү хардаггүй гэх мэт олон төрлийн байдлаар хүүхэд бүрд өөр өөрөөр илэрдэг. Бидний өгөх гээд байдаг гол санаа нь юу вэ гэхээр олон улсад хийгдсэн судалгаагаар аутизмтай хүүхдийн 70 гаруй хувь нь булчингийн сулралтай байдаг гэсэн судалгаа байдаг.

Тэгэхээр заавал хүүдийн булчинг хөгжүүлэхэд үнэтэй төхөөрөмж ч юм уу? Үнэтэй эмчилгээ, чадвартай эмч хайгаад хэрэггүй.

Яагаад гэвэл хүүхдээ хамгийн сайн ойлгох хүн бол эцэг эх гэр бүлийнхэн өөрсдөө байдаг учраас хамгийн эхэнд хүүхдээ ажиглах хэрэгтэй. Хүүхдээ ажиглаад ямар чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй байна. Ямар тал дээр сул байна. Давуу талыг нь яаж хөгжүүлж болох вэ. Сул талын юун дээр нь илүү анхаарах хэрэгтэй байна гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Үүний дараа булчингийн хөгжлийг нь сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Үүн дээр та зүгээр л гараад хүүхэдтэйгээ парк юм уу? Цэцэрлэгт хүрээлэнд нэг цаг алхалдаа заавал үнэтэй тоног төхөөрөмж хэрэггүй. Гэрийн нөхцөлд хүүхэдтэйгээ маш сайн харилцаа үүсэг гэж зөвлөлдөг" хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.32.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.