Боловсролын зээлийн сангийн асуулаар шүгэл үлээсэн тус сангийн мэргэжилтэн доктор О.Сийлэгмаатай ярилцлаа. Тэрбээр 25 жил боловсролын байгууллагад ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сард тус санд мэргэжилтнээр ажилд ороод олон улсын зээл, тэтгэлэгийн асуудал хариуцсан ажиллаж байжээ. Ингэхдээ сайд дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдэд давуу эрх олгож байсныг мэджээ.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түүнийг Боловсролын зээлийн сангийн мэдээллийг устгасан хэмээн хэвлэлээр олон нийтэд зарласан юм. Түүнтэй үүссэн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан таныг гүтгэсэндээ уучлал гуйсан уу?
Өнөөдөр яаман дээрээ дуудаж уулзсан. Уучлаарай л гэж байна лээ. Тэр хүн намайг хэвлэлийн хурлын үеэр баримт устгасан гэж ГҮТГЭСЭН. Яаж гүтгэсэн, яг түүн шигээ уучлал гуйгаарай хэмээн хэлсэн. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана.
Үе үеийн сайдууд Боловсролын зээлийн сангас суралцагчдыг зээлийг шууд тушаал гаргаад хаачихсан байдаг. Энэ нь хуульд нийцсэн үйлдэл мөн үү?
Сайд нар тушаал гаргахдаа Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж чөлөөл сүгээ гэдэг. Тогтоол биш шүү дээ. Уг тэмдэглэлд хуульд нийцүүлэн чөлөөл гэдэг. Гэтэл хууль дээр зээлээр суралцагчдын зээлийг хаах эрх сайдад байхгүй. Тэгэхээр дээрх тушаалууд ХУУЛЬ БУС гэж үзэж болно.
Цаашдаа ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ?
Ажлаа мэддэг, хуулийг сахин биелүүлдэг хүнээр тус тус санг удирдуулах ёстой. Хоёрдугаар улсад учруулсан хохирлыг буруутай дарга нараар төлүүлж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ингэж байж ёс журмандаа орно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин