Монгол улсын иргэн О.Отгонтөгс нь өнөөдөр /2023.03.09/ Сүхбаатарын төв талбайд суулт зарлах гэж байсан боловч Цагдаагийн байгууллагаас түүний зарласан суулт нь хэрэг хянан шалгах үйл ажиллагаанд нөлөөлж байна хэмээн үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хорих хүртэлх арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Тэрээр “Би хоригдчих юм бол шат шатны байгууллагад гомдол гаргах боломжгүй болох учир болихоос өөр аргагүй болж байна. Хэргийн талаар ярихаар мөрдөн байцаалтын нууцыг гадагш задруулсан болох гээд байна. Гэхдээ хүмүүс бол процессыг бүгдийг нь мэдэж байгаа. Би өөрийнхөө ярьсан үгэндээ эзэн байж чадна. Би нэг зүйл дээр эмгэнэж байна би төрийн ордон дотор сууж буй хүмүүс шиг 156 сая төгрөгийн зээлийг төрийн сангаас авчхаад 7.8 жил болсон бол би аль хэдийн шоронд орж хамаг мөнгөө хураалгаад гудамжинд хэвтэж байгаа. Гэтэл энэ хүмүүс маань тансаг газар тансаглаад биднийг удирдаад дээрээс нь намайг ялах гээд нөлөөлөөд байж байхад үнэхээр зэвүү дургүй зэрэг хүрч байна” хэмээсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин