Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулуунтай ярилцлаа. Тэрбээр тус газрын дарга байхдаа арилжааны банкууд иргэдийн зээлийг судалдсаны шимтгэл гэж авдаг байсан нь буруу, иргэдийг хохироосон үйлдэл гэж үзэн шүүхэд хандаж, зөрчлийн хэрэг нээж байсан юм. Харин түүний эсрэг арилжааны 9 банк нэгдэж шүүхэд гомдол гаргаж байсан удаатай. 2023 оны 03 дугаар сард үүссэн уг маргаан өнөөдөр /2023. 06. 13/-нд эцэслэгдлээ.
Арилжааны банкууд иргэдийг хохироосон үйлдэл хийсэн болохыг анх яаж мэдэж, өнөөдрийг хүртэл процесс өрнөв?
Намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад хуульч С.Батхүү гэдэг хүн ирж уулзаж арилжааны банкууд ипотекийн зээл судалсаны нэг хувийн шимтгэл гэж авч иргэдийг хохироосон тухай хөндөж, манай байгууллагаас банкуудад шалгалт орулуах гэсэн боловч хүчин мөхөсдсөн. Ингээд зөрчлийн хэрэг нээж торгууль оногдулусан ч арилжааны банкууд нийлж шүүхэд хандсан. Ингээд өнөөдрйиг хүртэл явсаар давж заалдах шатны шүүх хурал болж бид буюу ШӨХТГ, улмаар иргэд яллаа. Баяртай байна. Ипотекийн зээлд хамрагдсан 110 мянган өрхийн хувьд энэ бол баяртай мэдээ. Хуульч С.Батхүү, хуульч Ялалт нар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж хамтарсан. Миний бие гэрчээр оролцож материал танилцуулж байсан.
Арилжааны банкууд зээл судалсаны шимтгэл гэж авч болохыг хуульчилсан байдаг шүүдээ ?
Ипотектийн зээл дээр биш. Өөр бусад үндэслэлтэй тохиолдолд зөвшөөрнө гэж заасан. Ипотекийн зээл олгох, гаргахад шимтгэл авах хууль бус, иргэдийг хохироосон үйлдэл. 110 мянган иргэн байдлаар арилжааны банкуудад мөнгөө алдсан гэсэн үг.
Энэ шийдвэр чинь эцсийн биш шүү дээ?
Ямартай ч бид давж заалдах шатны шүүх хуралд ороод ялалт байгууллаа. Банкууд гол нь үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Ямар ач холбогдолтой, үндэслэлтэй вэ гэдгээ тайлбарлаж чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Тэд дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Дээд шүүх тэр хүсэлтийг нь хүлээж авахгүй байх эрхтэй. Дээд шүүх бол анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хувьд буруу байх вий, мэргэжлийн алдаа гаргасан байх вий гэдгийг л шалгаж нягтлана.
Одоо тэгээд нэг хувийн шимтгэл төлсөн иргэд мөнгөө буцааж авч болох нь ээ...?
Иргэд зээлийн шимтгэлд алдсан мөнгөө авах эрх үүсэж байна гэсэн үг. Шүүхээс иргэдийн хохирлыг тодорхой, богино хугацаанд хурдан барагдуул гэсэн даалгаварыг банкуудад олгох байх.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин