Н.СУВДМАА: Үерээс үүдэлтэй ГЭДЭСНИЙ ХАЛДВАР ӨВЧИН бүртгэгдээгүй
Ярилцлага
/
2023-07-29

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны нэгжийн дарга Н.Сувдмаатай үeр усны улмаас гэдэсний халдварт өвчин нийслэл хотод үүссэн эсэх талаар цөөн хором ярилцлаа.
Үерийн дараагаар хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нийслэлд гарсан гэсэн мэдээлэл байна. Яг ийм зүйл гарсан юм уу, албаны хүний хувьд та хариулт өгөөч?

Халдварт өвчний хувьд манай улс дэлхийн жишигт нийцсэн, бэхжсэн, тогтвортой олон тандалтын хэлбэрээр танддаг. Тухайлбал, халдварт өвчний хам шинжийн сэжигтэй тохиолдлын тандалт тогтмол хийгддэг. Сая болсон үeрийн үeд тандалт хийсэн. Сүүлийн үед тандалтыг эрчимчүүлж 21 аймагтай өдөр бүр холбогдож байна. Манай эмнэлэгт хандаж байгаа иргэдийн өвчлөлд гэдэсний халдвар цөөхөн, энэ сард гараагүй.

Тэгэхээр үeрээс үүдэлтэй гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүй гэж ойлгож болох нь ээ?

Тийм. Ямар нэгэн байдлаар халдвар гарлаа, гэнэт өслөө, нөгөөтэйгүүр буурлаа гэсэн мэдээлэл одоогоор гараагүй.

Халдварт өвчин үүсэх шалтгаан нь юу байдаг вэ?

Халдварт өвчин туссан иргэдийн хувьд насны онцлогоосоо хамаараад янз бүрийн шинж тэмдэг илэрч болно. Үeрийн дараах нөхөн сэргээлт хэвээрээ үргэлжилж байна. Ус цаг уур орчны газраас өгсөн мэдээллээр хэт халалт явагдаж байгааг онцолсон. гэсэн. Хэрэв хэт халалтын улмаас гэнэт бороо орох тохиолдол үүснэ. Манай улсад зургаадугаар сарын эхнээс гэдэсний халдварын өвчлөл явагддаг. Иргэд хөдөө явах, аялал зугаалгад явдаг цаг учраас эцэг эхчүүдийн хараа хяналт сулардаг. Энэ үeээс эхэлж халдвар авах эрсдэл идэвхждэг гэж ойлгож болно.

Хэдийгээр ийм тайван байсан ч гэсэн цаашдаа эрсдэл байсаар байна. Иргэд олон нийт хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Иргэд маань мөнгө шаардахгүйгээр энгийн халдвараас сэргийлэх зөвлөгөөгөө дагахад л болно. Уншигчидадаа үүнээс гадна хоол хүнсний аюулгүй 5 түлхүүр зөвлөмжийг хүргэe!

Гараа зөв сайн савандаж угааж, цэвэр, эрүүл хоол хүнсийг сайтар буцалгаж, болгож хэрэглэх, сав суулгаа цэвэр, ариун байлгах нь хамгийн энгийн урьдчилан сэргийлэх алхам юм.

Баярлалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.