-Сайн байна уу? Төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн ээж аавынхаа тухай яриагаа эхлэе.
Сайн. Сайхан зусаж байна уу? Намайг Бэх-Очирын Батбаасан гэдэг. Аав, ээж маань Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул хүмүүс байсан бөгөөд 1950-иад оны үед Улаанбаатар хотод шилжин суурьшсан байдаг. Тэд маань төрөлх нутгийнхаа талаар олон сайхан зүйлсийг өгүүлэн дурсан байсан нь одоо ч надад тодхон санагдаж байна. Зуны сайхан дэлгэр цагт болж байгаа энэ үед манай аймгийн наадам энэ жил Монгол Улсын орчин цагийн засаг захиргааны хуваарийн дагуу Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Ер нь бидний өвөг дээдэс бол Засагт ханы энэ сайхан нутагт төрж өсөн, тэмцэж, хөдөлмөрлөж ирсэн баатарлаг түүхтэй. Жишээ нь, манай Шарга сум хүчит бөх, алдарт жанждын өлгий нутаг гэдгээрээ олонд танигдсан байдаг. Мөн олон олон хөдөлмөрийн сайчууд, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан.
- Хийж бүтээсэн эх үйлсийнхээ тухай эргэн дурсвал...
Миний бие математикч, математикийн багш мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд Шинжлэх ухааны академи, Монголын анхны электроникийн компани болох “Монел” фермд ажиллаж байгаад 1990 оны Ардчилсан хувьсгал гарснаас хойш хувийн хэвшилд шилжиж “Космо” группийн үндэс суурийг тавиад өнөөдөр 34 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Компани маань байгуулагдсанаасаа хойш удаа дараа Монгол Улсын “Топ 100 аж ахуйн нэгж”, “Шилдэг татвар төлөгч хамт олон”, “Шилдэг аж ахуйн нэгж” зэрэг нэр төр, хариуцлага дагуулсан өргөмжлөл, шагналуудыг хүртэж томоохон компаниудын нэг болсон. Бид өнөөдөр 10 гаруй компанийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.
-Нутгаа гэсэн сэтгэлд тань талархъя. Та оюуны хөрөнгө оруулалтад жинтэй хувь нэмрээ оруулсан хүн шүү дээ.
Миний бие үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулж, улсын болон олон улсын чанартай математик, мэдээлэл зүйн уралдаан тэмцээнүүдийг ивээн тэтгэж ирсэн бөгөөд Монголын математикийн нийгэмлэг, Монголын математикийн олимпиадын Ерөнхийлөгчөөр ажилладаг. Манай Говь-Алтай аймаг нь байгалийн баялгаар баян, ер нь хөгжлийг цогцлоох нөхцөл нь бүрдсэн, говь хангай хосолсон сайхан нутаг төдийгүй хамгийн гол нь хүн ард нь хөдөлмөрч, оюунлаг, хүнлэг чанартай гэж би бодож явдаг. Ер нь энэ нутгийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжихийн төлөө ажиллах нь нутаг орноо хөгжүүлэх хамгийн сайхан, чухал ажил болно гэж би бодож байна. Үүний төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийх болно. Энэ хүрээнд би өөрийн төрөлх аймгийнхаа боловсролын салбарт онцгой анхаарч ялангуяа математик, мэдээлэл зүйн сургалт, олимпиадыг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой ажил явуулахаар төлөвлөж байгаагаа дуулгахад баяртай байна.
- Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн мэндчилгээг нутгийн зон олондоо дэвшүүлнэ үү?
Эцэг эх, өвөг дээдсийн минь өлгий нутаг болсон Шарга сумынхаа уугуул, суугуул иргэддээ болон нийт Алтайчууддаа Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай.
Ярилцсан танд баярлалаа
Ярилцсан Улстөрч.мн сайтын эрхлэгч Г.Золбаяр
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин