Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа: Нийслэлд 47 сургууль ГУРВАН ЭЭЛЖЭЭР хичээллэж байна
Ярилцлага
/
2023-08-01

 

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаатай гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын талаар ямар бодлого шийдвэр авч хэрэгжүүлж буй талаар цөөн хором ярилцлаа.

Ирэх хичээлийн жилд нийслэлд хичнээн сургууль гурван ээлжээр хичээллэж вэ?

Одоогоор гурван ээлжид төлөвлөгдөж байгаа нийт 47 сургууль нийслэлд байна. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн бүс нутгийн хувьд хүн амын тоо нь өндөр учраас эдгээр дүүргүүдэд гурван ээлжээр ажиллах сургуулиуд олон байна. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргүүд хүн ам цөөтэй ч ачаалалтай хэвээр байна.

Шинээр баригдах сургууль цээцрлэгийн цогцолбор барилгад яг ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Хөрөнгө оруулалтын ажил одоо баригдаж байгаа сургуулиудын явцаас бас шалтгаалж. Ачаалалтай дээр дурьдсан бүсүүдийн сургууль цэцэрлэгүүдийг хичээлийн жилийн өмнө, дундаж ачаалалтай бүсүүдийг 2024 онд багтаан оруулал, дараагийн энгийн бүсүүдийг дараа нь хурдан хугацаанд гэх зэргээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулалтаа ч гэсэн аль ачаалалтайгаасаа эхлээд төлөвлөгөөтэй байгаа.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.