Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ТЭРБУМТАН уу?
Батбаярын Ариун-Эрдэнэ нь 1983 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 1990-2000 онд Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, 2000-2004 онд Их засаг ОУИС-ийн Эрхзүйч мэргэжлээр, 2011-2013 онд Санхүү эдийн засгийн их сургууль “Бизнесийн удирдлагын менежер” мэргэжлээр тус тус төгссөн байна. Түүнчлэн 2020 оноос хойш Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Засаг даргын жилийн орлого 268 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 100 сая төгрөг байна. 1 тэрбумын 2 нийтийн орон сууц, 1 авто зогсоолтой. 197 саяын Land Cruiser 200 машинтай. 5,4 тэрбумын 135 хурдан удмын адуу, 104 үхэр, 80 ямаа, 52 хоньтой. Тэрээр Эзэмших-343м2-1, Эзэмших-49961м2-1, Эзэмших-696м2-1 газартай. Хадгаламждаа 39 сая төгрөг, 300 саяын авлага, 199 саяын зээлтэй аж. Мөн 600 саяын үнэт эдлэлтэй. ЕвроАзи Жем ХХК 50%, Лаки небула ХХК 100%, ЭйЭсӨү ХХК 100%-ийг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Тэрээр Засаг даргын албаа хүлээж авсанаас хойш эзэмших эрхийн 50га газрын үнэгүй эзэмшиж байгаа аж. Мөн хувьдаа 2 компани аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.154.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин