
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нь Төмөр замчдыг орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацааг өнгөрүүлээд байна. Энэ ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа 4 дэх төслийн хоёрдугаар ээлжийн орон сууцны 40 айлын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа Мандал суманд боллоо. УБТЗ нийт 16000 гаруй ажилтантай, эдгээрийн 1100 орчим ажилчид Зүүнхараа зангилаанд ажилладаг. Төмөр замчдыг ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь Төмөр зам дагуу байрлах томоохон өртөөдүүдэд үе шаттайгаар хэрэгжих юм. Орон сууцны төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн тэргүүний шаардлагатай зүйл бол барилга байгууламж барих газрын асуудлыг шийдвэрлэх асуудал байдаг бөгөөд 2022 онд Мандал сумын ИТХурлаас газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн нь эдүгээ төмөр замчдыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бий болгожээ. Энэхүү 40 айлын орон сууцыг "Гранд Бест Таур" ХХК барьж гүйцэтгэсэн байна.






-
Өчигдөр 18 цаг 55 мин
-
Өчигдөр 18 цаг 45 мин
-
Өчигдөр 18 цаг 43 мин
-
Өчигдөр 18 цаг 40 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Уржигдар 20 цаг 08 мин
-
Уржигдар 22 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Уржигдар 09 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин