"ГЭРЧИЙГ УСТГА" ажиллагаа ба Б.ГАНХУЯГИЙН бие дэх ХҮНЦЭЛ
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-12-06

Яг нэг жилийн ой тохиож байна. Юуны гэдэг нь тодорхой. "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" нэг нас хүрлээ гэсэн үг. Жил дамнасан энэ хэрүүлийн хамгийн баттай гэрч нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Гавьяат ЭДИЙН ЗАСАГЧ Б.Ганхуяг юм. Харамсалтай нь түүнийг хорьсон шалтгаан нь хариуцлага нэхэж жагссан залуучуудын жагсаалыг САНХҮҮЖҮҮЛСЭН гэх шалтаг байв. Гэвч цаана нь УЛСТӨРИЙН ӨШӨӨ авалт нуугдаж байжээ. 

44 ИХ НАЯДААР хэмжигдэх мөнгөн дүн бүхий алдагдсан боломжийг тооцсон ХУЛГАЙГ илрүүлэх "нүүрсний сонсгол" гэх зүйл Төрийн ордонд болж байна. Энэ нээлттэй сонсголд олон хүнийг гэрчээр дуудахаар болсоны нэг нь Б.ГАНХУЯГ юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд, нотлох баримтыг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр анх хэвлэлийн хурал хийхдээ түүнийг ГЭРЧЭЭР ДУУДНА гэж байсан ч ачир дээрээ амнаасаа буцав. "Шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа хүнийг энд гэрчээр оролцуулах боломжгүй. Шүүхийн шийдвэр эцсийнх. Үүнийг хэн ч зөрчих ёсгүй" гэв. Гэтэл өмнө нь "Хөгжлийн банкны шүүх хурал болж байхад ШОРОНД ХОРИГДОЖ байсан Б.Махбал гэгч этгээд гэрчээр дуудагдан байцаалт, мэдүүлэг өгч байсан удаатай.  

Эрх баригчдын "НО"-г бүгдийг нь мэдэж байгаа хүн Б.Ганхуяг болохоор түүнийг ордонд дуудаж, булайгаа дэлгүүлж, булхайгаа илчлүүлэхээс айж байгаа учир гэрчээр оруулахаас цааргалаж, улмаар хорих хугацаандаа биед нь "ХОР ГҮЙЛГЭСЭН" байж болзошгүй нь. Ингэж "ГЭРЧИЙГ УСТАГА" буюу өөрсдийн ХУЛГАЙГАА НУУХ оролдлого хийж буй нь илт байна.

НЭГЭН ЗҮЙЛ: 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьж байгаа. Цагдан хоригдож байх үед биеэр нь тууралт гарсан, хумс хуруу хөхөрсөн зэрэг эрүүл мэндийн шинж тэмдгүүд үүссэн хэмээн шүүхийн урьдчилэн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Улстөрийн хоригдол Б.Ганхуяг нь ШШГЕГ-ын зөвшөөрлөөр эмнэлэгт хэвтэн шинжилгээ өгөхөд  цуснаас хүнцлийн хордлого хэт өндөр буюу  үхлийн хэмжээгээр илэрсэн гэж түүний хүргэн ах Д.Пүрэвдоржнь Засгийн газрын ордонд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өрөөний үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэв. Тодруулбал, "Б.Ганхуягийн үснээс 9.6 хувийн хүнцлийн хордлого илэрсэн. Энэ бол маш өндөр дүн бөгөөд үхэлд хүргэх эрсдэлтэй. Мөн үс, шээс, цуснаас хар тугалга илэрсэн. Хүнцлийн хор бол химийн маш хүчтэй хор бөгөөд гадны нөлөөгөөр хордсон гэж үзэж байна. Түүнийг хүнцлээр хордуулсан байна. Энэ хор зургаан сарын хугацаанд эд, эсийг нь аажмаар идэж, улмаар үхүүлдэг хор" гэлээ.

Б.Ганхуягийн төрсөн эгч Нарантуяа мэдээлэл өгөхдөө "Б.Ганхуягийн биеийн байдал маш муу. Хоол идсэний дараа бөөлждөг. Амыг нь барихын тулд түүнийг хордуулсан юм уу. Хүнцэл гэдэг хор хүний биед байх ёстой хэмжээнээс хэд дахин их гарсан бэ гэдгийг судалсан. Б.Ганхуягийн цусанд хүний биед байх ёстойгоос 9200 дахин их хүнцэл илэрсэн. Шинжилгээний хариуг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хамгийн гол нь үхэх эрсдэлтэй байна" гээд уйлав. Шоронд байгаа хүний ар гэрийнхэн мэдээж сэтгэл санаа нь хэцүү байгаа ч биеийн байдал нь муу гэдэг бол бас нэгэн дарамт болж очих нь ойлгомжтой. 

Бидний хардлагаар түүнийг сонсголд оролцуулж үгийг нь сонсгохгүй, сонсголоос өмнө бурхан болгочихъё гэсэн бололтой гэж хүргэн ах нь ярилаа.  Эндээс үзвэл НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ГЭРЧИЙГ УСТГАХ ажиллагааг эрх баригчид ЗАХИАЛЧИХСАН юм биш биз дээ гэсэн хардлага тархинд хадаастай хэвээр үлдэх нь!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.206.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.