УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй Сонгуулийн тойргийн талаар ярилцлаа.
Эрх баригч нам бүх бодлогыг зангидаж байгаа. 2024 оны сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулъя гэдэг хувилбар яригдсан. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
Намын дарга ийм шийдвэрийг бүлэгт танилцуулсан. Энэ бол зөв шийдвэр. Би жалга довны үзэл гаргадаггүй, ийм үзэлд дургүй. Улс орныхоо ирээдүйн хөгжлийг, дараагийн 100 жилийн амьдралыг бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.
Та Дарханчуудын дэмжлэгийг авч найман жил УИХ-д суулаа. Ингэхдээ жижиг тойргоос л гарсан шүү дээ?
Ямар хууль байна түүнийг дагах ёстой. Дархан бол зүүн хойд бүсийн хөгжлийн гол тоглогч болж чадах аймаг. Өмнө нь Д.Хаянхярваа, Б.Жавхлан нартай, 2020 онд Б.Жавхлан, Г.Дамдинням нартай хамт сонгогдсон. Их ч зүйл хийлээ. Одоо бол улс эх оорныхоо ирээдүйг бодож том тойргоор сонгуулиа явуулах нь зүйтэй гэж бодож байгаа. Өнөөдрийн ашиг сонирхол, жалга дов, танил талын үзэл бус ирээдүйн улсын хөгжил учраас ТОМ ТОЙРГООР сонгууль явагдах нь чухал.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин