Ц.Даваасүрэн: Би ЭХ ОРНОО ЗАРАХГҮЙ. Ямар ч хариуцлага байсан ХҮЛЭЭНЭ
З.Батхуяг
Ярилцлага
/
2024-01-12

Монгол улсын Засгийн “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-г УИХ-д өргөн мэдүүлж, энэ цаг үед хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр чуулганы хуралдаан хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын сайдууд эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Та Засгийн газрын гишүүн байж яагаад танхиынхаа оруулж ирсэн хуулийг эсэргүүцэж байгаа юм бэ?

Би Засгийн газрын хуралдаан дээр ч эсрэг байр суурь хэлж, дэмжихгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайдын зүгээс сайд нартайгаа сайн ярилцаж, саналыг нь тусгаарай гэсэн чиглэл өгсөн ч бидний саналыг авалгүй шууд оруулаад ирсэн байна.

Улс хөгжье, хөрөнгө оруулалт татъя гэж байхад улдан эсэргүүцэх ямар шалтгаан байгаа юм бэ?

Монголчууд АНУ-ын ногоон виз авах гэж ямар шалгуур давдаг билээ. Гэтэл гадаадууд, цагаач нар манай улсад нэг сая төгрөг төлөөд л ороод ирэх боломж бүрдүүлэх гэж байна. Ийм зүйл байж хэрхэвч болохгүй. Би эх орноо заруулахгүй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү.

Танхимынхаа бодлогыг сөрж байгаа чинь танай Засгийг хүчгүй харагдуулж байна шүү дээ?

Эх орноо харийнханд зарахгүй гэсний төлөө хариуцлага тооцвол тооцно биз. Үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд би бэлэн.

Таны яриад байгаа шиг гадныхан дураараа орж ирэх боломжгүй. Гадаадын иргэн харьяатын тухай хуулиар зохицуулж болно гэдэг тайлбар явж байна?

Тэр бол гадны ажиллагсдыг хянах тухай хууль. Би гадны хөрөнгө оруулалтын тухай яриад байна. Та нар энэ төслийн 16.1.5- дахь заалтыг сайн хараарай. Нэг сая төгрөгөөр байшин сав барих, техник технологид хөрөнгө оруулчихвал ГЭР БҮЛЭЭРЭЭ БАЙНГА ОРШИН СУУНА гэж заасан байгаа шүү. Энэ ноцтой заалт.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (18.117.172.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэржмядаг (66.181.191.210) 2024-01-28 10:14:17
Монголчууд хэчнээн ядуурч амьдрал нь уланд очсон ч эх орноо харийнханд худалдаж зарах ард түмэн биш , амь нас халуун цусаа алдан байж үлдээсэн өвөг дээдэс эх орончдын маань үлдээсэн газар нутгаа бурхан гуйсан ч бүү өг Энэ хуулийг 100% дэмжихгүй ээ
(27.123.213.66) 2024-01-26 11:17:01
Сайдын зөв сэтгүүлч сонин асуужээ
Зочин (202.126.89.239) 2024-01-12 12:53:39
Бахархдаг