Төрийн өмчит компани, аж ахуй нэгжүүдийн үрэлгэн зардлыг ХЭМНЭХ зорилгоор Засгийн газар 2021 оны 02 сарын 17-нд 43 тоот ХЭМНЭЛТИЙН ТОГТООЛ, 2022 оны 04 сарын 27-нд УИХ-аар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-г баталсан.
43-р тогтоолд 1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх;
1.4. автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг даалгасан байдаг.
УИХ-с баталсан “”Төрийн хэмнэлтийн тухай” хуульд 4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх;15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх; 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглосон байсаар байтал
“Эрдэнэс Монгол” компонийн охин компани болох “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбат 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр MRP-2023-03-39 номертой “БАРАА ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ” гэрээг “МОНГОЛ МАКС ЭРДЭНЭТ” ХХК-ийн захирал Б.Хүрэлбаатартай байгуулжээ.
Уг гэрээний үнийн дүн нь 317 сая 765 мянга 955 төгрөг бөгөөд N95 амны хаалт ширхэг тус бүрийг нь 3315 төгрөгөөг бодож нийт 95 мянга 857 ширхэгийг “Бор-Өндөр” УБҮ-ийн складанд хураахаар тохирсон байна. Улмаар 2024 оны 01 сарын 25-ний өдөр 4399013 регистрийн дугаартай “Монгол Макс Эрдэнэт” ХХК-ийн нэмэмжлэлийн дагуу Худалдаа хөгжлийн банкны 416022506 тоот данс руу “Максны гэрээний төлбөр” гэх утгаар 69 577 мянган төгрөг шилжүүлсэн байна. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 1141 ажилтай гэж тооцвол нэг ажилтанд 84 ширхэг маск оногдохоор байна.
N95 загварын маскыг Монгол улс дотооддоо үйлдвэрлэх боломжгүй тул БНСУ-с импортоор худалдан авдаг. Ковид цар тахал намжсан тул МАСКНЫ ХЭРЭГЛЭЭ багассан энэ үед онц шаардлаггүй зүйлийг их хэмжээгээр худалдан авч НӨӨЦЛӨЖ байгаа нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БАЙГАА илрэл юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин