Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудад 2023 оны санхүүгийн шалтгалт буюу төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт оруулжээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамны удирдлагууд харамсалтай нь энэ шалгалтад бүдэрчихсэн бололтой. Аудитын байгууллагаас тус яаманд 4,7 тэрбумын санхүүгийн зөрчил илрүүлсэн байна.
Тодруулбал, Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид харшлах, түүний удирдлага, байгууллагад ажилладаг хувь хүний санаатай болон санамсаргүй үйлдлээс дээрх их хэмжээний зөрчил гарсан гэж үзжээ.
ЗӨРЧИЛ НЬ “Таван толгой түлш” ХХК-тай шууд гэрээ байгуулж 461 сая төгрөгийг шилжүүлэхдээ 104 сая төгрөгийн анхан шатны нотлох баримтын бүрдэл хийгээгүй, СБ, ЧД, БЗД-ийн сонгогдсон байршилд 1000 ширхэг нүхэн жорлонг шинэчлэх ажилд “Улс туяарах” ХХК-д 2022 онд 30, 2023 онд 40 хувийн гүйцэтгэл буюу нийт 758 сая төгрөгийг гэрээний дагуу олгосон боловч ажил бүрэн гүйцэтгэлгүй, хяналтгүй
“Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-нд 441 сая төгрөгийг шууд гэрээ байгуулан олгосон, газын нөөцийн сав байгуулах ажилд 2 тэрбум 310 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан, хэрэгжилт хангалтгүй, үндсэн хөрөнгийн тооллогоор “Mac book air I3” нөүтбүүк бодитоор байхгүй, Ногоон зээлийн хөтөлбөрөөс 20,3 сая төгрөгийг буцаан төлүүлээгүй, улстөрийн албан тушаалтны жагсаалтад байхгүй албан хаагчдад улстөрийн албан тушаалтны цалин гэж 74 сая 747 төгрөг бодож олгосон, “Засгийн газрын цом” тэмцээний бооцооны 5 сая төгрөгийг төсвөөс бодож олгосон,
Их Британийн Элчин сайдын яамны данс руу “Diplomat” сэтгүүлийн төлбөр гэж чиг үүрэг хамааралгүй ажилд хоёр удаагийн гүйлгээгээр 107,6 сая төгрөг штлжүүлсэн, 8,7 сая төгрөгийн гадаад томилолт илүү бичсэн, Газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх хөтөлбөрөөс 19,8 саяын томилолтын зардал гаргасан, “Хөшигийн хөндийн онцгоны буудлын вип үйлчиллгээний төлбөр”-т 7,5 сая, наадмын билетийг 22 саяар авч төсвийг зориулалтын бусаар ашигласан,
1,2 тэбрум төгрөгөөр 13 цэгт отоглох цэг байгуулсан ч холбогдох газарт нь хүлээлгэж өгөөгүй, 47,5 саяар сийлбэртэй, иж бүрэн, таван ханатай гэр хийлгэсэн ч хүлэж аваагүй, 32 сая төгрөгийн тавилга, эд хогшилыг цахим дэлгүүрээс авалгүй шууд гэрээ байгуулсан зэрэг нийт 4 тэрбум 769 сая 281 мянган төгрөгийн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдож, 9 албан шаардлага, төлбөрийн акт дөрвийг тавьсан байна.
Байгаа нөхцөл байдал нь бодит шалгалтаар илэрчихээд байхад сайд Б.Бат-Эрдэнэ нь “ХУУЛИЙН ДАГУУ, ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА” хэмээн тарни мэт үгийг тоть мэт давтан хэлж, өөрийнхөө сонгуулийн “ПИ-АР”-ыг хийгээд Булган, Орхон, Хөвсгөлөөр төсвийн мөнгөөр бензин хийлгээд албаны ажилтай юм шиг “зугаалж” яваа нь нууц биш. Шударга үнэн гэж ярих дуртай Б.Бат-Эрдэнэ сайд, Шударга бусын газраас “сугандаа хавчуулсан” С.Цогтгэрэлтэй нийлж, нийтийн мөнгө, төсвийн хөрөнгөд ийнхүү хайр найргүй хандсан нь АУДИТЫН ШАЛГАЛТААР тогтоогджээ!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин