Нийслэлийн Баянзүрх дүүргийг 2020-2024 оны хооронд МАН-ынхан удирдаж буй. 350 гаруй мянган хүн амтай том дүүргийг ХОГНООС нь салгаж, асуудлыг нь шийднэ гэсэн дарга нар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг дагаж гүйсээр бүрэн эрхийн хугацааныхаа дөрвөн жилийг барсан нь харамсалтай.
Аймаг, дүүргийн ИТХ-ын дарга нь тухайн нутаг дэсвгэрийнхээ Гэмт хэрэг зөрчлийг бууруулах ажил болон гамшгийг бууруулах хорооны дарга нь байдаг. Энэ утгаар нь үзвэл Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нь дүүрэгтээ гарч буй гэмт хэргийг бууруулах болон гамшиг ослыг бууруулах бодлогыг зангидаж, удирдан ажиллах ёстой. 2023 оны 07 сарын эхээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт ҮЕР бууж хүний амь нас сүйдэж, эд хөрөнгө нь хохирсон. Байгалийн тэр гамшиг болоход дүүргийн ИТХ-ын дарга нь шуудайтай шороо зөөсөн зураг авахуулж сошил хаягтаа байршуулсанаас өөр зүйл хийгээгүй. 2024 оны 01 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө тус дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтэд мөн л олон хүний амь эрсдэж, эд хөрөнгө, орон байр сүйдэв. Гашгийн эрсдлийг бууруулах салбар комиссын даргын хувьд мөн л толгойгоо цухуйлгасангүй. Хүн ёсоор ЭМГЭНЭЛ ч илэрхийлсэнгүй.
Иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө иргэдтэйгээ ойр ажиллаж, санал бодлыг нь сайтар сонсоно гэж амласан. А.Баяр тэргүүтэй дарга нар иргэд нь уйлж, орох оронгүй болж байхад үзэгдээгүй ч өөрийн орлого, хөрөнгөө өсгөж чаджээ. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогыг нь үзвэл өөрөө 91 сая 915 мянган төгрөгийн орлого олдог. 180 саяын хоёр орон сууцтай. 32 үхэр, 124 хонь, 32 адуу зэрэг мал аж ахуйгаа 60 саяар үнэлсэн байна. 48 саяын үнэт эдлэлтэй, 69 саяын хадгаламжтай, бусдаас 376 саяын авлагатай гэжээ.
Дүүрэг нь хөгжлөөрөө сүүл мушгиж байхад дарга нь хөрөнгөө өсгөж, дараагийн сонгуульдаа бэлтгэж байгаа нь ШУДАРГА ЁС бололтой!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин