ӨӨХ, МАХ нь алагласан 900 кг ГАХАЙН МАХ худалдаж авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-04-25

Монгол Улсын Их хурлаас ёсчлон баталсан Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн өмчид үйлдвэрийн газрууд, компаниуд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР элдэв бараа бүтээгдэхүүн худалдан авах нь хориотой болсон. Гэтэл энэ хууль Дөрөвдүгээр цахилгаан станцын удирдлагуудад огтхон ч хамааралтай биш бололтой.

Учир нь тэд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр tender.gov.mn сайтад зарласан 31 сая төгрөгийн тендертээ “ГАХАЙН МАХ” худалдаж авна гэж зарлажээ. 900 кг “ГАХАЙН МАХ”-г дулааны дөрөвдүгээр станцын ТӨВ АГУУЛАХАД хураана гэжээ.

Гахайн мах нь бүрхүүл арь нь гэмтээгүй, гадны бохирдол ороогүй, зүсэхэд бутарч унахгүй, өөх мах нь алагласан, мах нь улаан ягаан, өөх нь цагаан өнгөтэй, гадны ямар нэг амт үнэргүй аятайхан мах байна гэж стандарт, шаардлагыг нь тавьжээ.

Энэ тендер нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан нөөцлөх шаардлаггүй бараа бүтээгдэхүүнийг нөөцөлсөн гэсэн заалттай зөрчилдөж байна. Түүнчлэн Төсвийн тухай хуультай нийцэхгүй байгаа тул “ДЦС-4”-ийн удирдлагуудад хариуцлага тооцвол тохиромжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.