О.Баттулга дарга 90 саяар КИНО хийлгэж, 100 саяыг “ШАНГРИ-ЛА”-ийн түрээсэнд ҮРЭХ ТУШААЛ!!!
Сэдэв, асуудал
/
2024-05-02

Биеийн тамир спортын улсын хорооны удирдлага ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ баруун солгойгүй цацаж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар элдэв баяр ёслол, ой тэмдэглэхийг хориглосон байдаг ч энэ хуулийн хэрэгжилт О.Баттулга дарга огтхон ч хамаагүй бололтой.

Хуульд харшилсан тушаал шийдвэр гаргаж, спортын салбарынханыг сонгуулийн үеэр шагнах гэж байгаа нь ноцтой асуудал. Тодруулбал, Биеийн тамир спортын салбар үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-нд Монголдоо хамгийн тохьтой, дээд зэрэглэлийн зочид буудалд тооцогддог “ШАНГРИ-ЛА”-д 107 саяар хурал зохион байгуулж, салбарынхаа тухай 90 сая төгрөгөөр кино хийлгэж, 18 сая төгрөгөөр дурсгалын медалион хийлгэж, 24 саяар тэмдэг, жуух бичиг, 11 саяар удирдах ажилтны зөвлөгөөн зэрэгт зарцуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (18.218.2.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.90.166) 2024-05-08 19:20:18
Хэдэн даварсан луйварчид шорондоо явах болж дээ
Эрх зүйн акт үгүй (202.179.26.181) 2024-05-08 15:08:53
Энэ ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоол, сайдын шийдвэр нь гарсан юм уу? Агентлагийн дарга мэдээд ойгоо тэмдэглэдэг болсон уу? Эрх зүйн акт байхгүй байна.
(66.181.190.108) 2024-05-03 16:14:25
Хууль зөрчсөн байна. Түр орлон гүйцэтгэгч цалингаас өөр зүйлд гарын үсэг зурах эрхгүй.