Г.Өсөхбаяр аваргын эхнэр Б.Нарантуяа 326 САЯ ТӨГРӨГИЙГ  нэг өдрийн дотор үржээ
Сэдэв, асуудал
/
2024-05-06

Засаг төрөөс ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ баталж, дагаж мөрдүүлээд ч амжилт үл олох салбар нь Эрүүл мэндийн салбар аж. Олон түмний хүндлэл хүлээсэн Үндэсний бөхийн аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа гэгч эмэгтэй яамтайгаа шүүхдэлцэж явсаар байгаад “Эрүүл мэндийн хөгжлийн төв” гэх нэн чухал байгууллагыг удирдсаар олон жил болов. Ингэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ хувийн мөнгө шигээ санаж, үрэн таран хийж, 8 цагийн арга хэмжээнд хэдэн зуун саяар нь үржээ.

 

Тодруулбал, Олон улсын эмч нарын өдөрт зориулсан “ЭМЧ ТАНААРАА БАХАРЪЯ 2024” гэх нэртэй цугларалтад татвар төлөгчдийн 325 сая 980 мянган төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ “УРАН ГАН ПАЛАС” –ийн “UG ARENA цогцолборын заалны түрээсэнд 77 сая, тоног төхөөрөмжийн түрээсэнд 19 сая 800 мянга, 2500 хүний хоолонд 76 сая, цайнд 29 сая, цэвэр усанд 20 сая төгрөг гэх зэргээг 222 сая 280 мянгыг зарлагадсан бол  “Sound of Mongolia компанийн үйлчилгээнд 90 сая 700 мянга, Eagle TV –ийн шууд дамжуулалтад 5 сая, таван пэйжээр шууд дамжуулалт 5 сая, “Эрүүл мэндийн салбарын онцлох видео” бэлтгэлд хоёр сая, бусад зардалд нэг сая төгрөг гээд нийтдээ 325 САЯ 980 МЯНГАН төгрөгийг нэг өдрийн арга хэмжээнд зарцуулсан байна.

Засгийн газраас энэ мэт замбараагүй зардал, үрэлгэн байдлыг хянах гэж хэмнэлтийн 43-р тогтоолыг баталсан ч газар дээрээ хэрэгжихгүй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.68.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.