Хотын мэдлийн “ЭРДЭНЭС БАЯНБОГД” уурхайг УХАЖ ӨРӨМДӨХӨД 2,5 тэрбумыг шилжүүлжээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-05-14

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 217-р тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий төрийн өмчийн оролцоотой "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийг байгуулж, 34 хувийг нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд, 66 хувийг нь "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-д эзэмшүүлэхээр заасан. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх, XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны 04 дүгээр сарын 29 хүртэл сунгажээ.  Мөн тус ордод хайгуул, өмөрдлөгөө хийхийг “Эм жи эл ди” компанийн данс руу 2024 оны 03 сарын 15-ний өдөр 2,5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

Өмнөх хотын дарга Д.Сумъяабазар уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, агаарын бохирдол, авто замын ачааллыг бууруулах, орон сууцжуулах, BRT  төслийг хэрэгжүүлэхэд ашиглана гэсэн нь бий. Харин одоогийн хотын дарга Х.Нямбаатарын зүгээс “Эрдэнэс Баянбогд” уурхайгаас олох ашгийг ямар нэгэн төсөлд ашиглана гэсэн шийдвэр хэлээгүй байгаа юм. Ямартай ч Х.Нямбаатар даргын удирдлагад 66 хувь нь шилжсэн “Эрдэнэс Баянбогд” төслийг хөдөлгөхөд нийслэл хөрөнгө оруулаад эхэлсэн нь сайшаалтай юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.125.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.