Хятад МАШИНЫ СЭЛБЭГ авахын тулд ХЭМНЭЛТИЙН ХУУЛИА гишгэж байгаа дарга нарт ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-05-17

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн байгууллага болон төрийн өмчийн компани аж ахуй нэгжүүдийн үргүй зардлыг хассан. Гэтэл дулааны 4-р цахилгаан станцынхан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үр дүнгүй зарцуулж, ХЯТАД АВТОМАШИНЫ СЭЛБЭГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР зарласан байна.

 

Тухайлбал, 76 сая 446 мянган төгрөгөөр ХЯТАД МАШИНЫ СЭЛБЭГ АВНА гэж 2024 оны 05 дугаар сарын 07-нд тендерээ нээсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд автомашин худалдан авахыг хориглосон.

Гэтэл хуулиа давж, сэлбэг хэрэгсэл худалдан авахаар зэхэж буй нь Төрийн хууль, Засгийн тогтоолтойгоо эрс зөрчилдсөн үйл ажиллагаа юм. Хятад автомашины 589 ширхэг сэлбэгийг “ДЦС-4” ТӨХК-ийн агуулахад хураасан байна. Энэ нь мөн л ХЭМНЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ зөрсөн үйл явдал юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.