Монгол Улсын их хурлын ээлжит сонгууль дөхөх тусам, горлигчдын ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ хэрээс хэтэр, хэн нь хэн бэ гэдэг нь танигдаж эхэлнэ. Үүний нэг тод жишээ нь Сонгинохайрхан дүүрэгт горилогч Соёлын сайд, МАН-ын бага хурлын гишүүн Ч.Номин.
Сайд болсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлан болгож хэвлүүлэн салбарынхандаа тараахдаа ХҮҮХДҮҮДЭД ӨГСӨН гэж Tsahiur.mn сайтын сэтгүүлчид “ам алджээ.” Тэгэхдээ шинээр ашиглалтад орсон “Хүүхэд залуучуудын театр”-т үзвэр үзэж явсан хүүхдүүдэд өгсөн нь бүүр ч ноцтой юм. Бага насны хүүхдүүдэд бэлэг дурсгал, тайлан сэтгүүл тараах нь ХУЛУИАРАА ХОРИОТОЙ. Засгийн газрын бодлого нэг цонхоор явагддаг. Өөрөөр хэлбэл Ч.Номин сайдын хийсэн ажлыг Ерөнхий сайд, Засгийн газрын хэвлэлийн алба л хариуцан олон нийтэд түгээх хуультай.
Гэтэл гишүүн болох гэж улайран зүтгэж, ХҮҮХДҮҮДЭЭР УЛСТӨР хийж байгаа увайгүй үйлдлийг Сонгуулийн Ерөнхий хороо, Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрууд нь мэдээ ч үгүй, ус балгасан юм шиг сууж буй нь хачирхалтай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин