БНСУ-ЫН БОРЁН ХОТЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхуяг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн В.Занданбат, Хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Балжинням нар оролцов.

Уулзалтын үеэр Солонгос улсын төлөөлөгчид БНСУ-ын улсын Борён хот болон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааны талаар товч санал солилцов.

Цаашид төлөөлөгчид хоёр хотын үндэсний бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулах, зочлох талаар цахимаар санал солилцон дараа дараагийн арга хэмжээг хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.