Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, шинэ зах зээл нээх, хамтран ажиллах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Мишээл экспо” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2024, Европын холбоонд” арга хэмжээ Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Фрайбург хотноо амжилттай болж өндөрлөлөө.
“Монголд үйлдвэрлэв 2024 Европт” арга хэмжээ 09 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд Монгол Улсын ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 16 аж ахуйн нэгжийн 22 төлөөлөгч 300 гаруй нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцсон юм.
Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХБНГУ-ын Фрайбург хотын Нэгдүгээр дарга УЛЬРИХ фон Кирхбахболон албаны бусад хүмүүс, оролцлоо.
Нээлтийн үеэр талууд үзэсгэлэн худалдааны ач холбогдлыг үнэлж, оролцогч аж ахуйн нэгжүүдэд амжилт хүсээд ирээдүйд жил бүрийн намар зохион байгуулах уламжлал тогтоох талаар санал солилцлов.
-
Уржигдар 20 цаг 21 мин
-
Уржигдар 20 цаг 14 мин
-
Уржигдар 20 цаг 03 мин