Изүнокүни хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2024-08-05

Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын төлөөлөгчдийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Д.Ундармаа, Засаг дарга Б.Хуягбаатар нар хүлээн авч уулзлаа. Изүнокүни хотын төлөөллүүд жил бүр уламжлал болон Сонгинохайрхан дүүрэгт хүрэлцэн ирдэг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатартай найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх болон хамтын ажиллагааг өргөжүүлэн Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.