Зэвсэгт хүчний ангиудад ажиллах анхны уулзалтаа төрөлх Ховд нутгийнхаа 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан эхлүүллээ.
Уулзалтын үеэр цэргийн алба хаагчид тэр дундаа ахлагч нарын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах, хуучирч муудсан зэвсэг, техникийг орчин үеийн болгож шинэчлэх, алба хаагчдын цалингийн нэмэгдэлд анхаарах гэх мэт олон чухал асуудал хөндөгдөж байна.
“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төлөвлөгөө батлагдсанаар зэвсэг,техникийн шинэчлэлийн эдийн засаг, санхүүгийн эх үүсвэр баталгаажиж, үе шаттайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагыг хүний хөгжлийн орчин болгох, салбарын алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэх, алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, мөн байнгын бүрэлдэхүүний цалин хөлс, нэмэгдлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд миний бие онцгойлон анхаарал хандуулж ажиллах болно.
Монгол цэргийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай
-
9 цаг 13 мин
-
13 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 16 мин
-
Уржигдар 16 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
2025-01-04
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 01 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин