Монгол улсад бүх зүйлийн зүй тогтол өөрчлөгдчихсөн. Шударга нь ШУДАРГА БУС болж, шударга бус нь ШУДАРГЫН ДҮРД ТОГЛОДОГ болоод удаж буй. Үүний нэг жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга З.Бауыржан гэгч. Яамнаас чиглэл болгосоны дагуу хурад цуглаан, найр наадам, чуулга уулзалтад л анхаарна уу гэхээс өөрөөр хийж хэрэгжүүлсэн, байгуулсан гавьяа үгүй нэгэн. Насаараа яманд ажиллаж, гурав дөрвөн машин сэлгэж унан, 568 саяын орон сууц, хашаа байшинтай, 443 саяын хадгаламжтай болж овоо хөлжиж, баяжаад амжсан байхад 350 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрөөс дэмжлэг хүсч, сар бүр олгодог тэтгэмжийн мөнгөө л горьдож суугаа.
Хөлтэй хольхиж хөлгүй нь мөлхөж, яаж ийж байгаад амьдрчихсан гэсэн бодолтой яваа иргэдээ “хөсөр хаяж” дарга даган далдганаж, сайд даган сарвайж яваа энэ эрхэм бусдын төлөө яг юу хийж чадах вэ. 2024 оны 11 сарын 15-нд зардал гаргах тухай А/244 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний суурь эрхийн харилцааг зохицуулах, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулах ажлыг 20 сая 650 мянган төгрөг зарцуулсан байна.
Ингэхдээ Кофе, нарийн боовны зардалд 900 мянга, өдрийн хоолонд 1, 200 мянган төгрөг, бичиг хэргийн зардалд 200 мянга, ХОТООС ГАДНА ВАКУМЖИЖ АЖИЛЛАХАД 6.500 мянга, ажлын хэсгийн уулзалтад 2 сая 100 мянга. Байр хоолонд 3 сая 200, цай 750, хурлын заал 1 сая 600 мянга. Хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийхэд 11 сая 800 мянган төгрөг гэх зэргээр ХОТООС ЗАЙДУУ гарч ВИ АЙ ПИ уулзалт хийж төсвийн мөнгийг зориулалт бусаар үрсэн түүнд хэн хариуцлага тооцох вэ
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин