Дэлхийд эдгэрдэггүй маш олон төрлийн өвчнийг байгалийн гаралтай эмээр эмчлэх тохиолдол их болжээ. Тэдгээрийн нэг нь Star balm гэх эмчилгээний гаралтай бүтээгдэхүүн. Тэгвэл энэ бүтээгдэхүүн анх Монгод хэдэн онд нэвтэрсэн бэ? Бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулахгүй юу?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас химийн найрлагтай эм тарианаас илүү байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж уриалж байгаа. Энэ хүрээнд Нидерланд улсын биотехнологи, эмийн NOVUM PHARMA компанийн бүтээгдэхүүн өвчнийг анагаах шидээрээ тэргүүлж, олны анхаарлыг татаад байгаа. Манай компани STAR BALM® 100% ургамлын найрлагатай 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг 2014 оны 6-р сараас албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирсэн. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь цэвэр ургамлаас гаргаж авсан учраас элдэв сөрөг нөлөөлөл, хор уршиггүй юм. STAR BALM® улаан, цагаан тосон гавар нь нэг түрхээд өвдөгний өвдөлтөд 5-7 хоногт шууд намжааж үйлчилдэг.. Гол шуугиан тарьсан Warm Gel /Халуун гель/ нь өвдөгний өвдөлтийг нэг түрхээд 10-30 хоногт намжааж чаддагаараа онцлог. Warm gel /халуун гель/ тогтмол түрхээд ясны ургалтыг зогсоож, ор мөргүй алга болгодог. Мөн аваар осол, харвалт, мэдрэлийн саажилтийг хурдандаа 40 минутад шууд үр дүн нь гардаг. Нурууны муруйлт, нугардаггүй өвдгийг хурдандаа 25-40 минутад өвдөлтийг гүйцэт дарж суулгаж тонгойлгож байна.
-2014 оноос Монголд орж ирсэн гэлээ. Энэ хугацаанд хичнээн хүнийг өвчнөөс салгаж эрүүл саруул болгов. Иргэд үйлчлүүлэгчдийн хандалга ямар байна вэ?
Бүтээгдэхүүнээ танилцуулна гэдэг маш их цаг хугацаа шаарддаг. Манай Монголчууд төрөл бүрийн ижил эм бэлдмэлүүд нь төдийлөн үр дүн өгдөггүй учраас их залхаж үл ойшоож, тоодоггүй. Баргийн зүйлд итгэхээ байчихсан улс юм. Манайх 2015 оны 4-р сараас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зохион байгуулдаг удаа дараагийн болон Мишээл экспо ХХК, орон нутаг, ЭМЯ-ний 3, НЭМГ-ын 5, Солонгосын 2 эрүүл мэндийн үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон. Эдгээр үзэсгэлэнгүүдэд оролцохдоо 13000 хүний ангина, 700 хүний астма, 200 хүний бамбай, нурууны хагаалгаанд орох байсан 120-иод хүмүүс, нуруу, өвдөг болон хөл өвддөг 8000, ясны ургалт 150, бэртэл гэмтэл, цус харвалт, аваар ослоос үүдэлтэй саажилт 130, хатгаа 6000, ханиад 10000, толгой өвддөг 5000, зүрх өвддөг 10000, амьсгалын замын харшил 3200 хүн, шамбарам 130, чих шүд өвддөг 2000 хүнийг тус тус эмчилсэн.
-Монголчуудын дунд хоолойн өвчлөл, ангина, хамрын шуухтнаа, өвдөг, үе мөч нуруу гээд бараг хүн бүр өвчтэй болж. Хүн амын дунд өвчлөл маш их болсон эрүүл хүн бараг цөөхөн гэж судлаачид, эмч нар ярих юм. Ингэхэд танай энэ бүтээгдэхүүнүүд яг ямар өвчлөлд сайн юм бэ?
Дотроос бусад гадны өвчлөл, таталт, үе мөч, мэдрэлийн гаралтай өвчнүүдэд сайн. Улаан, цагаан тосон гавар хүчтэй улаасан юм уу бага зэргийн идээлсэн хоолой минут хүрэхгүй хугацаанд шууд өвчин нь дарагдаж нэг түрхээд эдгэрдэг. Битүү идээлсэн хоолойд ердөө 1 удаа түрхэж 5-7 минутад өвдөлт нь дарагдаж, халуун бууж 2-3 түрхээд дунджаар 1-2 хоногт эдгэрч байна. Архаг ангинатай хүмүүс 2-3 сар өглөө орой тогтмол түрхсэнээр хоолойн мах буюу гүйлсэн булчирхайг бүрэн эдгээнэ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд хоолойн ангина их байна. Гол анхаарах юм нь тосоо түрхэж байгаа үедээ салхи цохиулж даарч болохгүй, гам сайн барина. Энэ маш олон өвчинг эмчилнэ. Өвөрмонголд үзүүлээд эмчилгээгүй гээд буцаасан дөрвөн хуруу нь татчихсан эмэгтэйн муу гарт түрхээд гурван минутын хугацаанд зүүн гар гүйцэт атгасан. Үр дүн нь энэ. Үүнээс гадна бамбай булчирхайд сайн. 200-аад хүнийг эмчилсэн. Хоолой боодог астматай хүн, амьсгалын замын харшилтай хүмүүс дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар нас баралтаараа эхний зургаад бичигддэг. Тэгвэл ийм төрлийн өвчтэй хүмүүс бохир орчинд ороход л харшил шууд хөдөлдөг. Мөн шөрмөс татах, булчингийн зангирлыг хурдан сулруулдаг. Найман жил тэнийгээгүй өндөр настай хүний тохойг ердөө 3 минутад тэнийлгэсэн. Мэдрэлийн судал дарагдсан заавал хагалгаа хийлгэх шаардлагатай 120 гаруй хүн өвдөгний мэс засалд орно гэсэн 130-аад хүнийг эмчилсэн. Монгол улсад хоёр өвдөгний үе солих хагалгааг дунджаар 30 сая төгрөгөөр хийдэг. Өндөр өртөгтэй мэс заслаар эмчилдэгийг бага зардлаар warm gel /халуун гель/ эдгээж байна. Энэ бүтээгдэхүүний гол онцлог нь түргэн хугацаанд үйлчилж, тогтмол түрхэж бүрэн эдгээдэг.
Иргэдийн худалдан авалт, хэрэглэлт хэр байна вэ?
Авч хэрэглэж байгаа хүмүүс байгаа. Зөвхан ханиадаа эдгээх гэж худлалдан авсан хүний тоо 10 мянга давсан. Яс хугарч, цуурсан халтирч унасан, аваар осол болсон улсууд бол багадаа гэхэд 3000 гаруй болсон байна. Маш олон үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Тэр үед хүмүүс хүнээс сонслоо авъя гэсэн хүмүүс ч зөндөө ирдэг. Хэрэглэж үзсэн хүмүүс их олон. Энэ дотор олны танил ч хүмүүс байна. Мөн дотоодын олон удаагийн үзэсгэлэн худалдаагаар Улаанбаатар болон хөдөө орон нутгуудад амжилттай оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайн таниулж чадсан. Үүний ч үр дүнд Starbalm бренд нь 2016 оны 4-сарын 29-5 сарын 1нд Хүннү моллд Эрүүл мэндийн спортын ямны дэмжлэгтэйгээр URBAN EXHIBITION компаны зохион байгуулсан “Эрүүл Монгол Хүн 2016” экспогийн ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ байгууллагын өргөмжлөл, 6 сарын 9-13 нд Мишээл экспод болсон MICS 2016 “Mongolian International Commodity Show” олон улсын үзэсгэлэн яармагаас МҮХАҮТ-ийн 822 дугаартай хүндэт жуух бичгээр , 9 сарын 8-11 нд "Мишээл экспо" төвд зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл 2016” олон улсын үзэсгэлэн яармагийн ИМПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН өргөмжлөл цомоор , Дархан хотын 55 жилийн ойд зориулсан “Их хотын баяр 2016” үзэсгэлэнд “Шилдэг маркетингтай компани” цомоор,” Улаанбаатар түншлэл 2017” олон улсын үзэсгэлэн яармагийн шилдэг бүтээгдэхүүний хүндэт өргөмжлөл цомоор тус тус шагнуулсан. Мөн 2018 оны 1 сарын 19 нд “BEST OF MONGOLIA 2017” олон нийтийн интернэт цахим санал асуулгаар оны шилдэг Импортын бараа бүтээгдэхүүн, "Улаанбаатар түншлэл 2018" олон улсын үзэсгэлэнгээс импортын шилдэг бүтээгдэхүүнээр 2016, 2018 онуудад тус тус шалгарсан бол 2019 онд МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран зохион байгуулдаг "Жижиг Дунд Үйлдвэрийн олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээ үзэсгэлэнгээс экспортын шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи- 2019 ээр "STAR BALM®", "NIXODERM®" брендийн бүтээгдэхүүнүүд маань шилдгийн шилдгээр, 2020 онд 9 дүгээр сард "Улаанбаатар түншлэл -2020" үзэсгэлэнгээс иптортын шилдгийн шилдгээр, мөн 2020 оны 10 сарын 25-нд "Дархан-Түншлэл 2020" үзэсгэлэнд төвийн бүсийн шилдэг бүтээгдэхүүний цом "STAR BALM®", "NIXODERM®", 2022 оны 05 сарын 25-нд "Жижиг Дунд Үйлдвэрийн олон улсын бүтээгдэхүүн үйлчилгээ 24 дэх үзэсгэлэнгээс импортын "STAR BALM®", "NIXODERM®", "CLICKS" амьсгалын харшлын хамрын гавар, HACHIKO WILD CVET LUWAK coffee импортын шилдэг бүтээгдэхүүний ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ хүртэж "МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ 99 БАЙГУУЛЛАГА" түүхэн ном төсөлд багтсан.
-Нэг бүтээгдэхүүнийг дахиж хэдэн удаа хэрэглэх ёстой вэ?
Нэг зүйл ажиглахад зарим хүнд өвчинд манайхан бүтээгдэхүүнээ авчихаад өвдөхөөрөө л хэрэглэдэг. Энэ хамгийн буруу. Бүрэн гүйцэт эдгэрэхийг хүсвэл заавал тогтмол хэрэглэнэ. Мөн дээрээс нь ямар нэг боолтны дор хэрэглэхийг хориглодог, илээр хэрэглэнэ. Дандаа гаднаас түрхэж хэрэглэнэ. Дотроос уудаг юм байхгүй. Ил шарханд түрхэхгүй. Цагаан гавар 10, 25 граммын (strong) хүчтэй үйлчилгээтэй гэсэн үг. Улаан нь (extra strong) экстра гэж онцгой хүчтэй, бага түрхэж хэрэглэдэг. Нэг зүйл тайлбарлаад хэлэхэд бүх бүтээгдэхүүний хайрцаганд medical device гэж бичиг байгаа. Энэ бол эмчилгээний бүтээгдэхүүн гэсэн заалт.
Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ?
Нийт 13 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Гол хэрэгцээтэй нь warm gel /халуун гель/, улаан, цагаан тосон гавар, хамрын гавар зэрэг юм.
Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд, ялангуяа, гоо сайхан, эмчилгээний бүтээгдэхүүнүүд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, хүний биед тохирно, тохирохгүй гээд маш олон төрөл байна. Танай энэ бүтээгдэхүүнүүд хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү?
Хүний биед сөрөг нөлөөгүй, цэвэр 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн NIXODERM батга, арьсны эгзем, мөөгөнцөрийн тос, зориулалтын хоёр төрлийн саван, ӨАБНУ-ын олон улсад шуугиан тарьсан Clicks inhaler брендийн амьсгалын замын харшлын хамрын гавар байгаа. Энэ нь хамрын ханиад, хамрын битүү, утаа, тоос, шарилж, ургамлын болон амьсгалын замын харшлыг дунджаар 3-5 минтад түргэн хугацаанд үр дүнтэй дарж эмчилдэг. Онцлог нь 2-3 жил хэрэглэдэг. Тогтмол хэрэглэснээр астма, гамрит, ханиад, амьсгалын замын харшил өвчнийг эмчилж, уушгины үйл ажиллагааг түргэн хугацаанд сайжруулж, хүчилтөрөгчийг ханасан хэмжээнд уушгинд хүргэдэг.
Үнэ ханшний хувьд хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна. Хаагуур зарагдаж байна?
Ерөнхийдөө 20000-250 мянган төгрөгийн хооронд зарагддаг.
Танайх яг баталгаатай гэдгээ яаж батлах вэ?
STAR BALM® бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалах эрхтэй дэлхийд 45 улс байдаг. Монгол улс 40 дэх орноор эрхийг авсан. Улсын Мэргэжлийн Хяналтын Төв лабораторийн бүтээгдэхүүн тус бүрээр таван хуудас дүгнэлт бий. 2015 оны 2 сарын 27 нд бүтээгдэхүүн тус бүрийн нарийн шинжилгээ гарсан байгаа юм. Үүн дээр амьтны арьсан дээр таван хоног туршаад ямар ч хор нөлөөгүй гэж гарсан байна. Үүн дээр ямар ч хориотой бодис ороогүй гэсэн баримтууд байгаа.
Насны хязгаар гэж байгаа юу?
Нас 12-с дээш гэж заасан байдаг ч хамгийн багадаа 6 сартай хүүхдийн хатгааг цагаан гавар эдгээж байсан.
-Бүтээгдэхүүнүүдийг иргэд хаанаас худалдаж авч болох вэ?
"Старбалм эмчилгээний гавар" facebook,"CLICKS MONGOLIA" хуудсаар болон www.starbalm.mn цахим хаяг, 99103654, 99103674, 96989088, 1900-1109, 1900-1950, шар ном зэргээс лавлаж болно. Монголд манай Глобал Трейдинг Девелопмент ХХК нь цор ганц албан ёсны эрхтэй дистрюбитер юм. Дэлхийд бол энэ бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг 45 компани байна. Энэ нь улс бүрт ганц л компани эрх авдаг шалгуур нөхцөл хатуу. Жишээ нь 2015 онд Испани, 2016 онд Австрали, Мадагаскарын эрхийг тус тус хассан.
-Адууны кальци, элэгний В,С вирусыг устгадаг сүлжээ их болж. Танайхыг сүлжээ компани гэж ойлгох уу?
Энэ бүтээгдэхүүнйиг дэлхийн ямар ч эрхийг нь авсан компанийг сүлжээний бизнесд орохыг 100 хувь хориглодог. Огт зөвшөөрдөггүй. Тэр бүү хэл Өвөрмонголд бүтээгдэхүүнээ худалдах санал ирж байсан. Гэхдээ БНХАУ албан ёсны эрхтэйучраас урагшаа гаргаж, нийлүүлж болохгүй. Хэрвээ тийм байдлаар борлуулалт хийгээд баригдах юм бол гэрээ зөрчсөн гэж эрх хасна. Яагаад гэвэл албан ёсны эрхтэй улсад бид нар орж зарах эрх байхгүй.
Яагаад хүн ам ихтэй, өндөр хөгжилтэй орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулж болдоггүй юм бэ?
Энэ дээр тайлбар хэлэхэд Америк, Австрали зэрэг улсуудын эрхийг хассан. Тодруулбал зарим улсын компани сүлжээний бизнесд оруулаад эрхээ хасуулсан. Эдгээр бүтээгдэхүүний онцлог нь бүгд ургамлын гаралтай. Нидерланд улс амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон хуулийн хатуу заалттай, учир нь амьтны эд эсийг эмчилгээнд хэрэглэхийг хориглодог. Олон жилийн судалгаагаар их хөрөнгө зарж цэвэр ургамлаас гарсан бүтээгдэхүүн. Түүхийн эдийн нөөц бага болохоор дэлхийг хангана гэж байхгүй. Иймд эрх авсан улс орон өөрсдийн улсад зарж борлууулах эрхтэй байдаг.
-Эмнэлэгүүдэд эмчилгээний хажуугаар давхар хэрэгжлэж болох уу?
Болно. Өнөөгийн байдлаар Монгол улсад хүн амын дунд өвчлөлт их байна. Монголчууд дотоодод болон гадаадад эмчилгээнд маш өндөр зардал гаргаж гадагшаа явж эмчлүүлэх нэрээр их хэмжээний валют гадагшаа урсаж байна. Монгол улсад байтугай гадны улсуудад өндөр зардлаар эмчлэгддэг, эмчлэгдэггүй олон өвчнийг уг бүтээгдэхүүний тусламжтай эмчилж эдгээж байна. Эдгээр эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, бага дээр нь эдгээх, олон хүнд өвчнийг эдгээж хувь хүн болон улсын эдийн засгийн ачааллыг маш их хэмжээгээр бууруулж хэмнэлт гаргах өндөр ач холбогдолтой юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин