Тус арга хэмжээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа, Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж болон бусад Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн удирдагч Т.Мөнхбаяр, "Ай Ти Инсайт” ХХК-ийн төслийн удирдагч А.Баттамир болон ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар оролцсон юм.