Дарханы нэг иргэнээс КОРОНАВИРУСИЙН сэжигтэй тохиолдол илэрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-06

Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ өглөө. Манйа улсад Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн Дархан-Уул аймгийн иргэнийг тусгаарласан байна. Тухайн иргэн нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон байна. Хариу нь маргааш гарна. Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг гарсан, коронавирус илрээгүй. 2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын лабораторийн хариу сөрөг буюу илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа. Тухайн иргэн нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон юм билээ. Хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон. Хариу нь маргааш гарна. Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдээд байгаа. Үүнийг бид зөв, зохистой хэрэглэж байгаа. Халдвар Монгол Улсад орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг сануулж, анхаарууллаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.