Иргэн "Г"-г хөнөөсөн хэрэгт холбогдоод байсан Б.Махбалыг СУЛЛАХААР болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-02-06

Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байх үедээ ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар хамт ажилладаг Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэмээн буруутгагдаад байгаа Б.Махбал энэ ням гарагт суллагдахаар болжээ. 

Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан суллах аж. 

14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа 1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

2.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө гарсан бөгөөд уг хэрэг гарснаас хойш нэг жил 6 сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” ял зүйлчилж байсан ч шүүх хурал есөн удаа хойшлогдож байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.