Логоны уралдаан зарлалаа
Үйл явдал
/
2020-02-06

Баянзүрх дүүрэг байгуулагдсаны түүхт 55 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт 55 жилийн ойн баярыг угтаж дүүргийн бэлэг тэмдэг бүхий логоны шинэ загварын уралдаан зарлаж байна.


2020 оны 02 дугаар сарын 03-аас 02 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд зарлаж буй уг уралдаан олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, нийт уран бүтээлчид өргөнөөр оролцож, шинэ санаа, шинэхэн бүтээлээрээ өрсөлдөж, 1,8 сая төгрөгийн эзэн болох боломжтой аж.
Дашрамд дурдахад, тус уралдаанд ирүүлэх бүтээл нь дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй элемент агуулсан, гураваасихгүй өнгө хосолсон энгийн өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны хувьд төгс бүтээл байх ёстой юм байна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг зарласан хугацаанд багтааж дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, №215 тоотод хүлээн авах аж. Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, дүүргийн албан ёсны вэбсайт http://bzd.ub.gov.mn/ цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 51-264794 болон 88001156 дугаараас тодруулна уу.

Уралдаанд тавигдах ерөнхий шаардлага:

Дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн 4-өөс дээшгүй элемент агуулсан, 3-аас ихгүй өнгө хосолсон энгийн өгүүлэмжтэй утга агуулга бүхий уран сайхны хувьд төгс бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
• Лого нь дүүргийн түүх, уламжлал, үйл ажиллагааны онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр төвшинд хийгдсэн байх бөгөөд дүүргийн нэр заавал бичигдсэн, арслангийн дүрс орсон байх ёстой. Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр бичсэн байж болно. Лого дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно.
• Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
• Уралдаанд ирүүлэх бүтээлээ и-мэйл /s.suvderdene.mgl@gmail.com/-ээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. И-мэйлээр илгээх тохиолдолд файлын багтаамж нь 300 kb-ээс ихгүй байх бөгөөд зөвхөн gif, jpeg, psd форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
• Логоны дизайн нь голлох өнгөний дагуу зохимжтой харагдахуйц байх бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.
• Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, хэвлэмэл хуудас, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
• Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
• Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дүүргийн өмч болно. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.150.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.