Дэлгүүрүүдэд хуванцар савыг тушааж хэвшихийг уриаллаа
Үйл явдал
/
2020-02-06

Аймгийн Засаг дарга В. Рэнцэндорж, Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Ш. Дагва нар 02 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Тохижилт үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж байгууллагын ажилчдын нийгмийн хангамж, техникийн засвар үйлчилгээ, хог тээвэр, нохой устгалын асуудлаар санал солилцож ажиллалаа.

Энэ үеэр хог тээврийн хураамжийг төвлөрсөн зохион байгуулалтад оруулах, СӨХ-г идэвхтэй ажиллуулах, хог хаягдлыг ангилан ялгах, нэг удаагийн хэрэглээний хогийг прэсслэж устгах, иргэдийн нийтийн хурлаар үйл ажиллагааг тайлагнахад анхаарч ажиллахыг үүрэг болгоод байгууллагын үйлчилгээний ажилчдад нэг жилийн хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын багаж олгоход дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн иргэдэд хогоо ил задгай хаяж шатаахгүй байх, ангилан ялгах, дэлгүүрүүдэд хуванцар савыг тушааж хэвшихийг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.