Дүүргийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн байна
Үйл явдал
/
2020-02-06

Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар төлөвлөгөөт мэдээллүүд хийгдсэн.

Цагдаагийн хэлтэст Багануур дүүргийн хэмжээнд 2020 Оны 1-р сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статсистик мэдээлэл хийсэн ба Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 121 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 27 нэгжээр буюу 18.2 хувиар буурчээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хүнс худалдааны-2, Үйлдвэрийн-4 объектод хийжээ. Шалгалтаар 21 дутагдал илрүүлж, 7-г арилгуулж 38 заалт бүхий 5 Улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн байна.

Онцгой байдлын хэлтэс 2020.02.01-ний өдөр 1-р хороо Хуцаагийн 12-5 тоотод хашаа, амбаар автомашин шатаж байна гэсэн дуудлагын дагуу унтрааж ажиллажээ.

Дүүргийн Прокурорын газраас 2018, 2019 онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. 2018 онд дүүргийн хэмжээнд 11, 2019 онд 36 залилах төрлийн гэмт хэрэг гарсан бөгөөд иргэдийг дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.48.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.