Авлигатай тэмцэх газар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт саатуулжээ. Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ. Түүнийг 30 хоног цагдан хорихоор боллоо.
Тэрбээр 2016 онд буюу Ардчилсан намын Засгийн газрын үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2016 онд Д.Зоригтод үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Ардчилсан намын шинэчлэлийн дараа Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга болсон юм. мнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан аж. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн аж.
-
4 цаг 42 мин
-
2025-01-17
-
2025-01-16