Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана
Үйл явдал
/
2020-02-07

Аймгийн Засаг дарга В. Рэнцэндорж, Алтай хотын захирагч бөгөөд Есөнбулаг сумын Засаг дарга Ш. Дагва, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн зөвлөх М. Эрдэнэбилэг нар 02 дугаар сарын 04-ний өдөр хувиараа гар урлал эрхлэгч эмэгтэйчүүдийн "Артис Алтай" хоршооны үйл ажиллагаатай танилцаж бүтээгдэхүүний нэр төрлийг шинэчлэх талаар санал солилцож нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

"Артис Алтай" хоршооны ажилчид хонины ноосыг Монгол технологиор боловсруулж гар урлалын бүтээгдэхүүн болох олбог, дэвсгэр, табчик, түлхүүрийн оосор, малгай, ороолт, монгол гутал, зэрэг бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн урлаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.141.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.