Хятад иргэд "Нэг ч Монгол хүн битгий өвдөөсэй" хэмээн WECHAT-даа бичжээ
БНХАУ-ын Ухань хотноо арванхоёрдугаар сараас эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирус өвчин дэгдэл сүүлийн мэдээгээр 25 гаруй мянган хүн халдварлаж, 500 орчим хүн нас бараад байгаа юм. Монгол Улсын Засгийн Газраас нэгдүгээр сарын 31-ний өдөр шинэ коронавирусын халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгохоор болсон. Тэгвэл уг мэдээлэлд Хятадын ард түмэн чин зүрхнээсээ талархаж байгаа аж. Энэ тухай БНХАУ-ын олон нийтийн сүлжээ болох wechat-д олон хүн баярлаж талархснаа илэрхийлжээ. Тэд өөрсдийн ашигладаг интернетийн дотоод сүлжээ, харилцан ярианы чаатдаа
- “Чингис хааны гайхамшигт үр ач нар”
- “Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”,
- “Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө”,
- “Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?”,
- “Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”,
- “Өвдөж зовсон нэгнийг хүний өөрийн гэж ялгалгүй тусалж дэмжих нь хүн байх гол утга учрын нэг шүү дээ”
- “Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм”,
- “Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм”,
- “Энэ вирусээр нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй “ (тус комментэн дээр 500 хүн лайк даржээ)
- “Хойд Солонгосчууд яав? Бүгдээрээ унтаад байгаа юм уу?”
- “Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан” гэх мэт олон мянган сэтгэгдлүүд бичсэн байна тухай ISEE.mn сайтад нийтэлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.92.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 38 мин
-
2025-01-17
-
2025-01-16